- Нүүр
- Сайдын тушаал
- БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Усны барилга, байгууламжийн зураг төсөл зохиох үндсэн журам/
МОНГОЛ УЛСЫН
ДЭД БҮТЦИЙН САЙДЫН ТУШААЛ
2003 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Дугаар 134 Улаанбаатар хот
БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь: /БХБС-ын 2022 оны 222 дугаар тушаалаар өөрчлөлт орсон/
1."Усны барилга, байгууламжийн зураг төсөл зохиох үндсэн журам" БНбД 33 01-03 -ыг 2003 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр хавсралтаар баталсугай.
2.Энэ тушаал гарсантай холбогдуулан Дэд бүтцийн хөгжлийн сайдын Норматив-техникийн баримт бичгийн талаар авах зарим арга хэмжээний тухай 1996 оны 22 дугаар тушаалаар мөрдөгдөж байсан "Гидротехнические сооружения" СНиП 2.06.01-86-ыг зураг төслийн ажилд мөрдөхийг зогсоосугай.
3.Энэхүү барилгын норм ба дүрмийг зураг төслийн байгууллагуудад мөрдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн газар /н.Бямбажав/-т үүрэг болгосугай.
САЙД Б.ЖИГЖИД
2003 оны 6 дугар сарын 20-ны өдөр улсын бүртгэлийн 2103 дугаарт бүртгэсэн.
Текст томруулах
A
A
A