- Нүүр
- Сайдын тушаал
- ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /Мал эмнэлгийн зайлшгүй шаардлагатай эм болон эмнэлгийн хэрэгслийн/
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ
2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр
Дугаар А-50
Улаанбаатар хот
ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
"Мал эмнэлгийн зайлшгүй шаардлагатай эм болон эмнэлгийн хэрэгслийн жагсаалт"-ыг хавсралтаар баталсугай.
1. Зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн импорт, үйлдвэрлэл, хангамжийн үйл ажиллагаанд зохицуулалт хийж ажиллахыг Мал эмнэлэг, үржлийн газрын газар /П.Ганхуяг/-т, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Л.Чой-Иш/-т тус тус үүрэг болгосугай.
2. Энэхүү тушаалыг Хууль, зүй дотоод хэргийн яаманд хүргүүлэн захиргааны хэм хэмжээний актыг улсын бүртгэлд бүртгүүлэх арга хэмжээ авахыг Хуулийн хэлтэс (Б.Батцэцэг)-т даалгасугай.
САЙД П.СЭРГЭЛЭН
Текст томруулах
A
A
A