- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ, ЗАГВАР, ЖАГСААЛТ, МАЯГТ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Хүнсний эрхийн бичиг/ - /ХНХС-ын 2021 оны А/103-р тушаалаар хүчингүй болсон/
МОНГОЛ УЛСЫН ХҮН АМЫН ХӨГЖИЛ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ
2014 оны 3 дугаар сарын 21-ний өдөр
Дугаар А/32
Улаанбаатар хот
ЖУРАМ, ЗАГВАР, ЖАГСААЛТ, МАЯГТ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Хүнсний эрхийн бичиг/
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Нийгмийн халамжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
Нэг. "Хүнсний эрхийн бичиг олгох журам"-ыг нэгдүгээр хавсралтаар шинэчлэн баталсугай.
Хоёр. "Хүнсний эрхийн бичиг олгох журам" батлагдсантай холбогдуулан "Хүнсний эрхийн бичиг"-ийн загварыг хоёрдугаар /ХНХС-ын 2017 оны А/205 дугаар тушаалаар 2-р хавсралтыг хүчингүй болгосон/, "Хүнсний эрхийн бичгээр олгох бүтээгдэхүүний жагсаалт"-ыг гуравдугаар, "Өрхийн гишүүн-иргэнд хүнсний цаасан эрхийн бичиг олгосон тайлангийн маягт"-ыг дөрөвдүгээр, "Хүнсний цаасан эрхийн бичгийн төлбөрт зарцуулсан хөрөнгийн тайлангийн маягт"-ыг тавдугаар, "Хүнсний цахим эрхийн бичгээр олгосон санхүүжилтийн тайлангийн маягт"-ыг зургадугаар, "Хүнсний цахим эрхийн бичгийн гүйлгээний тайлангийн маягт"-ыг долдугаар хавсралтаар тус тус баталсугай.
Гурав. Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд хүнсний эрхийн бичиг олгох босго оноог 201,025-аар болон түүнээс доош, өрхийн гишүүн-иргэнд сард олгох хүнсний эрхийн бичгийн үнийн дүнг нэг хүүхдэд 5000 төгрөгөөр, насанд хүрсэн нэг гишүүнд 10000 төгрөгөөр тус тус тогтоосугай.
Дөрөв. 2013 оны өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаагаар хүнсний эрхийн бичиг авах босго онооны нөхцөлийг хангасан, хүнсний эрхийн бичиг авч байсан өрхийн гишүүн-иргэнд 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс, хүнсний эрхийн бичиг авах нөхцөлийг шинээр хангасан өрхийн гишүүн-иргэнд мөн оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн тус тус тооцож, хүнсний эрхийн бичиг олгох арга хэмжээг зохион байгуулахыг Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газар /Д.Баярсайхан/-т үүрэг болгосугай.
Тав. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Л.Мөнхзул/, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Д.Эрдэнэсувд/-т тус тус үүрэг болгосугай.
Зургаа. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2013 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн "Журам, загвар, жагсаалт, маягт батлах тухай" А/18 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД С.ЭРДЭНЭ
/ХНХС-ын 2018 оны А/13-р тушаалаар нэмэлт, өөрчлөлт орсныг тусгав/
Текст томруулах
A
A
A