A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

2012 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 15

 Төрийн ордон, Улаанбаатар хот

Бор-Өндөр сум байгуулах тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин долдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.3 дахь хэсэг, Хэнтий аймгийн Бор-Өндөр хотын иргэд, Дархан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Монгол Улсын Засгийн газрын саналыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Хэнтий аймгийн Дархан сумаас тус сумын 5 дугаар баг бөгөөд Бор-Өндөр хотыг тусгаарлаж, шинээр Бор-Өндөр сум байгуулж, төвийг нь Бор-Өндөрт байхаар тогтоосугай.

2."Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын хилийн цэс"-ийг 1 дүгээр хавсралтаар, "Хэнтий аймгийн Дархан сумын хилийн цэс"-ийг 2 дугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Зарим хот, хороодыг сумдад нэгтгэх тухай" Улсын Их Хурлын 1994 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 36 дугаар тогтоолын 1 дэх заалтын 17 дахь дэд заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

4."Нутаг дэвсгэрийн хилийн цэсийг шинэчлэн батлах тухай" БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1977 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 75 дугаар зарлигийн сумдын нутаг дэвсгэрийн хилийн цэсийг баталсан 2 дугаар хавсралтад өөрчлөлт оруулах асуудлыг судалж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж шийдвэрлүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /С.Батболд/-т даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ