A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЖАГСААЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /Ургамлын үр, үрслэг, суулгац, амьтан, түүний үр, хөврөл үр, түүхий мах, дайвар бүтээгдэхүүн болон бичил биетний өсгөвөр, эмгэгт материалын дээжийг улсын хилээр нэвтрүүлэх боомтуудын
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 6 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 190

Улаанбаатар хот

ЖАГСААЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 5.1.5, 5.1.8, Ойн тухай хуулийн 29.1.11 дэх заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Жагсаалт, журам батлах тухай" Засгийн газрын 2003 оны 173 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад дараах агуулга бүхий хэсэг нэмсүгэй: "Зургаа. Ургамлын үр, үрслэг, суулгац, мал, амьтан болон үржлийн мал экспортлох боомтууд: 1. Сүхбаатар аймгийн Бичигт; 2. Дорнод аймгийн Баянхошуу;

2. "Жагсаалт, журам батлах тухай" Засгийн газрын 2003 оны 173 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 5 дахь хэсэгт дараах заалт нэмсүгэй: "8. Сүхбаатар аймгийн Бичигт."

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан ургамлын үр, үрслэг, суулгац, мал, амьтан, түүхий мах, дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх болон тэдгээрт ариутгал, халдваргүйжилт, хяналт, шалгалт хийх нөхцөлийг бүрдүүлэх асуудлыг шийдвэрлэж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Боомтын нэгдсэн захиргааны дарга Л.Гүндалай нарт тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.САЙХАНБИЛЭГ