Хэвлэх DOC Татаж авах
Олон нийтийн цагдаагийн ажилтны таних  тэмдэг, хөдөлмөр аюулгүй байдлын хувцас өмсөж хэрэглэх  журам, хувцасны загвар батлах тухай

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН

ДАРГЫН ТУШААЛ

 

2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр                                                                    Дугаар 383                                                                         Улаанбаатар хот

 

 

Олон нийтийн цагдаагийн ажилтны таних

тэмдэг, хөдөлмөр аюулгүй байдлын хувцас өмсөж хэрэглэх

журам, хувцасны загвар батлах тухай

 

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Цагдаагийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.13 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

 

1. “Олон нийтийн цагдаагийн ажилтны таних тэмдэг, хөдөлмөр аюулгүй байдлын хувцас өмсөж хэрэглэх журам”-ыг нэгдүгээр, “Олон нийтийн цагдаагийн ажилтны хувцасны загвар”-ыг хоёрдугаар, “Олон нийтийн цагдаагийн ажилтны хувцасны эдэлгээний норм хугацаа”-г гуравдугаар, “Олон нийтийн цагдаагийн ажилтны хувцасны материал, өнгөний ялгаа”-г дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай.

 

2. Энэ тушаалын хэрэгжилтэд байнгын хяналт тавьж, жилд нэг удаа комисс томилон шалгалт хийж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга /тэргүүн дэд комиссар С.Баатаржав/-д даалгасугай.

 

3.  Энэ тушаалыг 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс мөрдсүгэй.

 

 

 

 

         ДАРГА,

                      БРИГАДЫН ГЕНЕРАЛ                                        Б.БИЛЭГТ