Хэвлэх DOC Татаж авах
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ТОВ ЗАРЛАХ ТУХАЙ Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А/85 дугаар тушаалаар хасаж, хөдөлгөөн хийсэн.

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ТУШААЛ
2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр
Улаанбаатар хот

ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ТОВ ЗАРЛАХ ТУХАЙ

Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Хуульчийн мэргэжлийн шалгалтыг 2014 оны 11 дүгээр сарын 12, 13, 14-ний өдөр товлосугай.

2.Хуульчийн мэргэжлийн шалгалтын нэг хүнд ногдох зардлыг 30000 төгрөгөөр тогтоосугай.

                                                                                                                   САЙД                                      Х.ТЭМҮҮЖИН

Улсын нэгдсэн бүртгэлийн 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 3475 дугаарт бүртгэв.

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН 2017 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 12-НЫ ӨДРИЙН А/85 ДУГААР ТУШААЛААР ЭРХ ЗҮЙН ҮЙЛЧЛЭЛИЙН ХУГАЦАА ДУУССАН БОЛОН ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛИЙН 3 ДУГААР ЗҮЙЛИЙН 3.1.4 ДЭХ ХЭСЭГТ ЗААСНААР ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГААНД ХАМААРАХ ТУШААЛУУДЫГ УЛСЫН НЭГДСЭН БҮРТГЭЛЭЭС ХАСАЖ, ХӨДӨЛГӨӨН ХИЙСЭН.