A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2014 оны 08 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар 1125

Улаанбаатар хот

ЗАГВАР, ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Барьцаалбар/

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь заалт, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 16.1, 42.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Барьцаалбарын загвар"-ыг 1 дүгээр, "Барьцаалбарын шилжүүлгийн маягт"-ын загварыг 2 дугаар, "Барьцаалбарын барьцааны маягт"-ын загварыг 3 дугаар, "Барьцаалбарын давхар барьцааны маягт"-ын загварыг 4 дүгээр, "Барьцаалбарын агуулгад өөрчлөлт оруулах маягт"-ын загварыг 5 дугаар, "Барьцаагаар хангагдах үүргийн гүйцэтгэлийн талаарх мэдээллийн маягт"-ын загварыг 6 дугаар, "Барьцаалбар үйлдсэн үл хөдлөх эд хөрөнгийн давхар барьцааны маягт"-ын загварыг 7 дугаар, "Барьцааны зүйлийг худалдах тухай мэдэгдэл хүргэх журам"-ыг 8 дугаар, "Барьцааны зүйлийг худалдах мэдэгдлийн маягт"-ын загварыг 9 дүгээр хавсралтын ёсоор тус тус шинэчлэн баталсугай.

2. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан тус газрын даргын 2010 оны 290 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

З. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын дарга Н.Туяад үүрэг болгосугай.

ДАРГА Ц.ПҮРЭВДОРЖ