- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- “ҮНЭТ ЦААСНЫ ТӨЛБӨР ТООЦОО, ТӨВЛӨРСӨН ХАДГАЛАМЖИЙН ТӨВ” ХХК-ИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /ЗГ-ын 2015 оны 147-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 292
"ҮНЭТ ЦААСНЫ ТӨЛБӨР ТООЦОО, ТӨВЛӨРСӨН ХАДГАЛАМЖИЙН ТӨВ" ХХК-ИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /ЗГ-ын 2015-4-13-ны өдрийн 147-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Засгийн газрын тухай хуулийн 30.1, Компанийн тухай хуулийн 2.6, 22.1, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 42.3, 45.2, 47.6-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр Сангийн яамыг томилсугай.
2. "Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-ийн үнэт цаасны төвлөрсөн хадгаламж, үнэт цаасны өмчлөх эрхийн бүртгэлийн үйл ажиллагааг тусгаарлан, түүнийг шинээр үүсгэн байгуулагдах төрийн өмчит хуулийн этгээдэд шилжүүлсүгэй.
3. Тогтоолын 2 дугаар заалтад заасан хуулийн этгээдийг холбогдох дүрмийн дагуу үүсгэн байгуулах ажлыг Сангийн сайд Ч.Улаанд даалгасугай.
4. "Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-ийг үнэт цаасны арилжааны тооцооны болон төлбөрийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд болгон өөрчлөн зохион байгуулж, хуваах балансыг хийж гүйцэтгэхийг Сангийн яаманд үүрэг болгосугай.
5. Үнэт цаасны арилжааны тооцооны болон төлбөрийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн хувьцааг "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-д 100 хувь эзэмшүүлсүгэй.
6. Тогтоолын 3 дугаар заалтад заасан хуулийн этгээдийг үүсгэн байгуулах Засгийн газрын шийдвэр гарсан өдрөөс эхлэн энэ тогтоолын 2-5 дугаар заалтууд хэрэгжихээр тогтсугай.
Текст томруулах
A
A
A