Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Татвар төлөгчдөд лавлагаа, тодорхойлолт олгох/

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН

ДАРГЫН ТУШААЛ

                                                                           

2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр                                                                              Дугаар А/65                                                                                              Улаанбаатар хот

 

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Татвар төлөгчдөд лавлагаа, тодорхойлолт олгох/

 

Татварын ерөнхий хуулийн  27 дугаар зүйлийн 27.6 дах хэсгийн 27.6.4 дэх заалт, 27.6 дах хэсгийн 27.6.2 дах заалт,  15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийн 15.1.2 дах заалт, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсгийн 28.1.2 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

 

        1.“Татвар төлөгчдөд лавлагаа, тодорхойлолт олгох журам”-ыг 1 дүгээр, “Хүсэлт гаргах” загварыг 2 дугаар, “Иргэнд олгох тодорхойлолт”-ын загварыг 3 дугаар, “Аж ахуйн нэгж, байгууллагуудад олгох тодорхойлолт”-ын загварыг 4 дүгээр, “Тендерийн тодорхойлолт”-ийн загварыг 5 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

        2.“Татвар төлөгчдөд лавлагаа, тодорхойлолт олгох журам”-ыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг бүх шатны татварын албадын дарга нарт үүрэг болгосугай.

      3.Тушаалын  хэрэгжилтэд хяналт тавьж, лавлагаа, тодорхойлолтын загварыг програмчлах ажлыг зохион байгуулахыг Татвар төлөгчдөд үйлчлэх газар /Д.Баяраа/, Эрсдэлийн удирдлагын газар /Д.Хүрэлчулуун/, Мэдээлэл, технологийн төв /Х.Батбаяр/-д тус тус үүрэг болгосугай.

        4.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Татварын ерөнхий газрын даргын 2010 оны 577 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

                                                                                                       ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН

       ГҮЙЦЭТГЭГЧ                                           Т.БАТМАГНАЙ