A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД, ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр

Дугаар 356, А/182

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:

1. "Гэрч, хохирогчид эрүүл мэндийн туслалцаа үзүүлэх журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Энэ журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /Д.Очирбат/, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /Г.Баясгалан/, Цагдаагийн ерөнхий газрын дарга /цагдаагийн хурандаа Ө.Энхтөр/ нарт тус тус даалгасугай.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД

Н.УДВАЛ

ХУУЛЬ ЗҮЙН САЙД

Х.ТЭМҮҮЖИН

/ЭМС, ХЗДХС-ын 2017 оны А/250/А-171, ЭМС, ХЗДХС-ын А/250 А-171 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулсан/