- Нүүр
- Монгол Улсын хууль
- ХҮНИЙ ХӨГЖИЛ САНГИЙН 2015 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр
Улаанбаатар хот
ХҮНИЙ ХӨГЖИЛ САНГИЙН 2015 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь Хүний хөгжил санд 2015 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, тус сангаас зарцуулах хөрөнгийн хэмжээ, эрсдэлийн нөөц хөрөнгийн хэмжээ, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэр, мөнгөн гүйлгээтэй холбогдох хязгаарлалтыг тогтоох, зарцуулах эрх олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хууль тогтоомж
2.1.Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хууль тогтоомж нь Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуул, Хүний хөгжил сангийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ХҮНИЙ ХӨГЖИЛ САНГИЙН 2015 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГО, ЗАРЛАГА, ХӨРӨНГӨ, ӨР ТӨЛБӨР, ЭРСДЭЛИЙН НӨӨЦ ХӨРӨНГӨ
3 дугаар зүйл.Хүний хөгжил сангийн төсөвт 2015 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 356,932.3 сая төгрөгөөр, төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа байгууллагын төвлөрүүлэх орлогын хэмжээг доор дурдсанаар баталсугай:
Д/д | Төсвийн ерөнхийлөн захирагч | Дүн /сая төгрөгөөр/ |
1 | Сангийн сайд | 286,932.3 |
1.1.Татварын ерөнхий газар | 286,932.3 | |
1.1.1.Хүний хөгжил сангийн тухай хуулийн 3.2.2-т заасан орлого | 286,932.3 | |
2 | Монгол Улсын Ерөнхий сайд | 70,000.0 |
2.1.Төрийн өмчийн хороо | 70,000.0 | |
2.1.1.Хүний хөгжил сангийн тухай хуулийн 3.2.1-д заасан орлого | 70,000.0 |
/Энэ зүйлийг 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ зүйлийг 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
4 дүгээр зүйл.Хүний хөгжил сангийн төсвөөс 2015 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээг 328,792.8 сая төгрөгөөр баталж, төсвийн ерөнхийлөн захирагчид доор дурдсан төсөв зарцуулах эрхийг олгосугай:
Д/д | Төсвийн ерөнхийлөн захирагч | Дүн /сая төгрөгөөр/ |
1 | Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд | 261,377.4 |
1.1.Төр хариуцан төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэл | 12,040.2 | |
1.2.Хүүхдийн мөнгө | 246,000.0 | |
1.3.Хөрөнгө оруулалт | 3,337.2 | |
2 | Сангийн сайд | 423,162.1 |
2.1.Засгийн газрын бонд болон урьдчилгаа төлбөрийн хүүгийн зардал | 67,415.4 | |
2.2.Урьдчилгаа мөнгө, зээлийн үндсэн төлбөрт төлөх цэвэр дүн |
41,596.7 | |
| 2.2.1.Нийт төлөх | 181,500.3 |
| 2.2.2.Улсын төсвийн орлогод хаагдсан урьдчилгаа төлбөрийн дүнгээр улсын төсөвт өгөх өглөг |
139,903.6 |
| 2.3.Засгийн газрын бондын үндсэн төлбөрт | 314,150.0 |
| 2.4.Эрсдэлийн нөөц хөрөнгө | 0.0 |
/Энэ зүйлийг 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ зүйлийг 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
5 дугаар зүйл.Хүний хөгжил санд 2015 оны төсвийн жилд хуримтлуулах мөнгөн хөрөнгийн хэмжээг 0.0 төгрөг байхаар баталсугай.
6 дугаар зүйл."Хүний хөгжил сангийн хөрөнгөөр 2015 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт"-ыг хавсралтаар баталсугай.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
7 дугаар зүйл.Энэ хуулийг 2015 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A