Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын/

МОНГОЛ УЛСЫН

УУЛ УУРХАЙН САЙДЫН ТУШААЛ

2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдөрУлаанбаатар хот

Дугаар 10

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.“Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ыг нэгдүгээр хавсралтаар, “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын саналд өгөх үнэлгээ”-ний маягтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэхүү журам батлагдсантай холбогдуулан Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2009 оны 156 дугаар тушаал, 2010 оны 76 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3.“Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ыг Хууль зүйн яаманд зохих журмын дагуу бүртгүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг хариуцагч Ч.Түмэнбаярт үүрэг болгосугай.

4.“Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ыг Хууль зүйн яаманд зохих журмын дагуу бүртгүүлсний дараа хэрэгжилтийг хангаж ажиллахыг Ашигт малтмалын газар /Д.Үүрийнтуяа/-т, Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Батхүү/-т тус тус даалгасугай.

САЙД Р.ЖИГЖИД

Улсын нэгдсэн бүртгэлийн 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 3514 дүгээрт бүртгэв.

/Уул уурхайн сайдын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 126 дугаар тушаалаар 1 дүгээр хавсралтад нэмэлт, өөрчлөлт, 2 дугаар хавсралтыг шинэчлэн баталсаныг, 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/40 дүгээр тушаалаар 1 дүгээр хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулсаныг тус тус тусгав/