- Нүүр
- Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
- Хөрөнгө оруулалтын тухай, Монгол Улсын Их Хурлын тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай, Онц байдлын тухай, Хүний хөгжил сангийн тухай, Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ
Дугаар 02
2015 оны 2 дугаар сарын Улаанбаатар хот 13-ны өдөр
Хөрөнгө оруулалтын тухай, Монгол Улсын Их Хурлын тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай, Онц байдлын тухай, Хүний хөгжил сангийн тухай, Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай
Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 14.00 цаг
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат, Н.Жанцан, Д.Наранчимэг /илтгэгч/, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороонд оршин суугч, иргэн Р.Гончигдорж болон Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нар оролцлоо.
Хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.10, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6, Онц байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2, Хүний хөгжил сангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсгийн заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.
Нэг. Монгол Улсын иргэн Р.Гончигдорж Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн мэдээлэлдээ:
"... Монгол Улсын Их Хурлаас баталсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.10 дахь хэсэгт "Энэ хуульд өөрчлөлт оруулах асуудлыг Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар шийдвэрлэнэ.", Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсэгт "Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар энэ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.", Онц байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Онц байдал зарлах тухай Улсын Их Хурлын шийдвэрийг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар батална.", Хүний хөгжил сангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт "Улсын Их Хурлын Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.", Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт "Анхдугаар чуулганаар энэ хуулийн 14.3.7-д заасан асуудлаар санал хураалт явуулж, нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батална."; "Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт "Ард нийтийн санал асуулгаар шийдсэн асуудалд цаашид нэмэлт өөрчлөлт оруулах бол Улсын Их Хурлаар хэлэлцэж, нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн саналаар шийдвэрлэнэ." гэж тус тус хуульчилсан байна.
... Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин хоёрдугаар зүйлийн 2, Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Жаран наймдугаар зүйлийн 2, Жаран есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтдаа үүнээс өөрөөр байх дэгийг тогтоож өгсөн болно. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсэгт Улсын Их Хурал Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэхээр Улсын Их Хурал болон түүний Байнгын хорооны хуралдааны үйл ажиллагааны ерөнхий зарчмыг тогтоосон. Гэтэл дээр дурдсан хуулийн заалт Үндсэн хуульд заасан Улсын Их Хурлын чуулган, Байнгын хорооны хуралдаанд оролцож байгаа гишүүдийн олонхиор асуудлыг шийдвэрлэх зарчмыг зөрчин асуудлыг шийдвэрлэх саналын илүү өндөр босго тогтоосноор Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсгийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.
Иймд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.10, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6, Онц байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2, Хүний хөгжил сангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн заалт Үндсэн хуулийг зөрчсөн тухай асуудлыг хянан хэлэлцэж өгнө үү." гэжээ.
Хоёр. Иргэн Р.Гончигдоржийн мэдээлэлтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:
"...1. Үндсэн хуулийн тулгуур зарчим, үзэл санааг гажуудуулахгүйгээр Үндсэн хуулийн заалтыг бусад хуулиар баяжуулан, хөгжүүлэх, нийгмийн харилцааг нарийвчлан зохицуулснаар Үндсэн хууль өөрөө амьдрах чадвартай байж, нийгмийн харилцааг зохицуулах үүргээ гүйцэтгэнэ. Улсын Их Хурал нь нийтийн эрх ашиг, сонирхол, үндэсний аюулгүй байдлыг хангах, хүний эрхийг хязгаарлахтай холбогдсон нөхцөл журмыг тогтоох, хууль тогтоогчдын төсвийн эрх мэдлийг хязгаарлах, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг тусгайлан авч үзэж, тухайн асуудлыг шийдвэрлэхэд ард түмний төлөөлөл болсон Улсын Их Хурлын гишүүдийн оролцоог илүү хангах зорилгоор дээрх хуулиудыг батлан гаргах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагыг нэмэгдүүлэн тогтоожээ. Энэхүү шаардлагыг бий болгосноор Улсын Их Хурал Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэтрүүлж байгаа хэрэг бус харин ардчиллын үнэт зүйлс, хүний эрх, эрх чөлөөний тухай Үндсэн хуулийн язгуур үзэл баримтлалыг хэрэгжүүлэх, төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн баталгааг бүрдүүлэх тухай Үндсэн хуулийн үзэл санааг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн.
Нэхэмжлэл гаргагчийн үндэслэл болгосон Үндсэн хуулийн Хорин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу "Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэнээр буюу эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал болгосноор өөрөө тарах шийдвэр гаргаж болно. ..." гэсэн заалт дээрх нэр бүхий хуулиудыг хэлэлцэн батлах босго тогтоосонтой шууд болоод дам холбогдохгүй юм. Уг заалт нь Үндсэн хуульд тусгайлан тогтоосон Улсын Их Хурал тарах, тараах, ард нийтийн санал асуулгаар асуудлыг шийдвэрлэх, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг бэхжүүлсэн нь бусад органик хуулиар тусгай босго тогтоохыг хориглосон хэрэг биш юм. Тусгайлсан босго тогтоох, төлөөллийг нэмэгдүүлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах цаг хугацааны хязгаарлалт тогтоож өгөх зэрэг нь дэлхийн улс орнуудын парламентын хууль тогтоох практикт байдаг нийтлэг жишиг юм. Тухайлбал, Америкийн Нэгдсэн Улсын Үндсэн хуульд Конгресс болон Сенатын аль алинд нь 5 нөхцөл байдалд 2/3-ын буюу дийлэнх олонхийн саналаар асуудлыг шийдэхийг шаарддаг хэдий ч ердийн хуулиар баталсан дэгээрээ бүх сенатын гишүүдийн 3/5 саналаар аливаа хэлэлцүүлгийг төгсгөх, Сенатын гишүүдийн 2/3-ын саналаар Сенатын дүрмийг түдгэлзүүлэх асуудлыг зохицуулсан байдаг.
2. Улсын Их Хурал нь төрийн дотоод, гадаад бодлогын үндсийг тодорхойлох, хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах Үндсэн хуулиар олгогдсон онцгой бүрэн эрхтэй. Парламент тодорхой асуудлыг бодлогын түвшинд онцгойлон авч үзэж, түүнийг батлах дэг, журам тогтоох нь энэхүү онцгой бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа юм. Парламентын шийдвэр гаргах олонхийн зарчмыг буюу Үндсэн хуулийн энэхүү ойлголтыг хөгжүүлэх, илүү өргөн агуулгаар баяжуулан, бүтээлчээр хэрэгжүүлэх, олонхийн өөрийнх нь хэлбэрүүд /ердийн, дийлэнхи, үнэмлэхүй олонх/-ийг тухайн асуудлын цар, хүрээ, нийгэмд үзүүлэх үр нөлөө, нөхцөл байдалтай нь уялдуулан хууль тогтоох үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх нь улс орны хөгжил, хүний эрх, эрх чөлөө, нийгэм, эдийн засаг, улс төрийн тогтвортой байдлыг хангах улс орны язгуур эрх ашигтай холбоотой.
Нийгмийн хөгжил, улс орны язгуур эрх ашиг сонирхлыг хангах үүднээс ямар ч хууль өөрчлөгдөж болно. Үндсэн хууль ч бас баяжиж төгөлдөржиж байх ёстой ч аливаа хууль тогтоомжийг өөрчлөх шаардлага байгаа гэж үзвэл дийлэнх олонхиороо зөвшилцөл ойлголцлын замаар шийдээд явах боломж нээлттэй байгаа юм. Дээрх хуулиудад хэлэлцэн батлах босгыг тусгайлан тавьж өгсөн нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, түүн дотроо эдийн засгийн аюулгүй байдал, үндэсний хөгжлийн болон хүний эрх, эрх чөлөөг хангах бодлогоос урган гарч байгаа юм. Үндэсний язгуур ашиг сонирхлыг илэрхийлсэн эдгээр бодлого Үндсэн хуульд өөрт нь сууж өгсөн байдаг. Энэ ч утгаараа тийм бодлогын асуудлуудыг Улсын Их Хурал ердийн олонхийн буюу 39 гишүүн хүрэлцэн ирж, 20 гишүүн дэмжсэнээр шийдэх нь ард түмний төлөөллийг хангах оролцоо, хүлээн зөвшөөрөгдөх легитим чанарыг бууруулах эрсдэлтэй гэж үзэж, ядаж Улсын Их Хурлын нийт гишүүдийн 1/3 ба түүнээс дээш гишүүн дэмжсэнээр асуудал шийдэгддэг байх босгыг тавьж өгсөн болно.
Үндсэн хууль зөрчсөн талаарх мэдээлэлд дурдсан хуулийн заалтыг тус бүрд нь авч үзвэл:
1. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.10 дахь хэсэгт "Энэ хуульд өөрчлөлт оруулах асуудлыг Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар шийдвэрлэнэ." гэсэн заалтын талаар: Хөрөнгө оруулалтын тогтворгүй орчин, олон удаагийн өөрчлөлтөөс дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашиг хохирох, эрх зүйн баталгаа алдагдан, энэ нь гадаад талдаа Монгол Упсын нэр хүндэд муугаар нөлөөлөх, дотооддоо эдийн засгийн өсөлт буурч байгааг Улсын Их Хурал анхааралдаа авч Хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчлэн баталсан. Уг хуулийг тогтвортой мөрдөх нь урт хугацааны эдийн засгийн өсөлтийг дэмжих, түүнчлэн хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, тогтвортой орчинд үйл ажиллагаа явуулах хууль зүйн баталгаа болгож тухайн хуулийг батлах, өөрчлөлт оруулах босгыг өндрөөр тогтоосон.
2. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсэгт "Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар энэ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болно." гэсэн заалтын талаар: Татвар төлөгчдөөс татварын орлогоор цуглуулсан хөрөнгийг хуваарилан зарцуулах хууль тогтоогчдын эрх мэдлийг төсвийн тусгай шаардлагыг бий болгох замаар хязгаарладаг олон улсын практикт тулгуурлан энэхүү хуулийг батлан гаргасан. Хууль тогтоогчдын төсөв захиран зарцуулах эрх хэмжээнд хязгаарлалт тогтоож байгаа тул энэ хуулийг батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль зүйн шаардлага өндөр байх ёстой. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өрийн дээд хязгаарыг бэхжүүлж өгсөн байдаг учраас энэ асуудалд туйлын няхуур хандах шаардлагыг суулгаж өгсөн юм. Үүнийг шийдэхэд ард түмний төлөөлөл болсон Улсын Их Хурлын гишүүдийн оролцож батлах хувийг нэмэгдүүлэн зааж өгснөөр ард түмний хяналт тэнцэл хангахад эерэгээр нөлөөлнө. Тэр тусмаа Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт өнөөг хүртэл олон нийтийн маргаан, шүүмжлэл дагуулж буй үед энэ босго тогтоосон заалтууд хэрэгтэй байна.
3. Онц байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Онц байдал зарлах тухай Улсын Их Хурлын шийдвэрийг чуулганы хуралдаанд оролцсон нийт гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар батална." гэсэн заалтын талаар: Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно. ..." гэж заасан. Онц байдал зарлаж, эрх зүйн онцгой дэглэмийг тогтоон мөрдүүлэхийг Улсын Их Хурлын гишүүдийн дийлэнх олонхиор шийдвэрлэх асуудал гэж хууль тогтоогчид үзсэн.
4. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт "Анхдугаар чуулганаар энэ хуулийн 14.3.7-д заасан асуудлаар санал хураалт явуулж, нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батална." гэсэн заалтын талаар: Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Улсын Их Хурлын бусад бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно." гэж заасан. Улсын Их Хурал шинэ бүрэн эрхийн хугацаа эхэлснээр чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батлах эсэх асуудлыг шийдвэрлэдэг бөгөөд үйл ажиллагааныхаа журмыг тогтоож байгаа тухайн асуудлыг Улсын Их Хурлын гишүүдийн төлөөллийг аль болох илүү оролцоотой байж шийдвэрлэх бодлогыг баримталсан. Улсын Их Хурлын ээлжит сонгууль бүрийн дараа засаглаж буй олонхи Улсын Их Хурлын дэгийг өөрсдөдөө тохируулан өөрчлөөд байвал Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хэлэлцэхээс эхлээд хууль хэлэлцэх, батлах, бусад асуудлыг шийдвэрлэх дэг тогтворгүй байдалд хүрэх ба үүнээс сэргийлсэн заалт юм.
5. Хүний хөгжил сангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт "Улсын Их Хурлын Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болно." гэсэн заалтын талаар: Ашигт малтмалын орлогоос хуримтлал үүсгэж, түүнийг удирдах, захиран зарцуулах, иргэддээ тэгш хуваарилах зарчим, хүрээ, хязгаарлалтыг тогтоож, энэ журмыг батлах, өөрчлөлт оруулахад тавигдах шаардлагыг өндөржүүлэн тогтоосон.
6. Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн "Ард нийтийн санал асуулгаар шийдсэн асуудалд цаашид нэмэлт, өөрчлөлт оруулах бол Улсын Их Хурлаар хэлэлцэж, нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн саналаар шийдвэрлэнэ." гэсэн заалтын талаар: Ард нийтийн санал асуулгын тухай хуульд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард нийтийн санал асуулга явуулж болохоор заасан. Ард нийтийн санал асуулгын дүнг үндэслэн Улсын Их Хурал нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар бол Үндсэн хуулийн Жаран есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Үндсэн хууль, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн саналаар батална." гэсэн заалтыг үндэслэх ёстой. Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн заалт нь Үндсэн хуулийн энэхүү заалтыг үндэслэл болгожээ.
Хөрөнгө оруулалтын тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай, Онц байдлын тухай, Хүний хөгжил сангийн тухай, Монгол Улсын Их Хурлын тухай, Ард нийтийн санал асуулгын тухай хуулиудын холбогдох заалт нь Үндсэн хуульчилсан хууль, органик суурь хуулиуд юм. Ядахдаа эдгээр хууль аль болох тогтвортой байхаас хууль тогтоох эрх мэдэл, улсын эдийн засаг, төсвийн тогтвортой бодлого, иргэддээ хийж буй нийгмийн хөрөнгө оруулалт, иргэдийн аюулгүй байдал, төрийн хэрэгт оролцох шууд ардчиллын үр дүн тогтвортой байх юм. Иймд дээрх хуулиудын холбогдох заалт Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсгийн заалтыг зөрчөөгүй гэсэн тайлбарыг үүгээр уламжилж байна." гэжээ.
ҮНДЭСЛЭЛ:
1. 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсэгт "Үндсэн хууль, бусад хуульд өөрөөр заагаагүй бол Улсын Их Хурлын нийт гишүүний дийлэнх олонхи нь хүрэлцэн ирснээр чуулганыг хүчинтэйд үзэж, чуулганд оролцсон нийт гишүүний олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ." хэмээн заасан. Энэ хэсгийг 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр "Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал, түүнчлэн хуульд өөрөөр заагаагүй бол бусад асуудлыг саналаа илээр гаргаж шийдвэрлэнэ." хэмээн өөрчлөн найруулсан байна.
2. Энэхүү нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэн баталсан Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээс үзвэл хууль тогтоогч хуралдааны ирцийн өндөр хувиас шалтгаалж, Улсын Их Хурлын хэвийн үйл ажиллагааг хангахад бэрхшээл учирч байсныг харгалзан Улсын Их Хурлын хуралдааны ирц хүчинтэй байх хувийг 50+1 болгон, тэдгээрийн олонхийн саналаар буюу мөн 50+1 хувийн саналаар асуудлыг хэлэлцэн батлахаар босгыг бууруулахыг зорьж Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсгийг өөрчлөн найруулжээ.
3. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.10, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6, Онц байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2, Хүний хөгжил сангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн заалт асуудлыг шийдвэрлэх саналын илүү өндөр босго тогтоосноороо Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:
1. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.10 дахь хэсэгт "Энэ хуульд өөрчлөлт оруулах асуудлыг Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар шийдвэрлэнэ.", Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт "Анхдугаар чуулганаар энэ хуулийн 14.3.7-д заасан асуудлаар санал хураалт явуулж, нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батална." гэсний "...нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь..." гэсэн нь; Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсэгт "Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар энэ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.", Онц байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Онц байдал зарлах тухай Улсын Их Хурлын шийдвэрийг чуулганы хуралдаанд оролцсон нийт гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар батална.", Хүний хөгжил сангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт "Улсын Их Хурлын Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болно." гэсний "...хуралдаанд оролцсон ... гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь..." гэсэн нь; Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт "Ард нийтийн санал асуулгаар шийдсэн асуудалд цаашид нэмэлт, өөрчлөлт оруулах бол Улсын Их Хурлаар хэлэлцэж, нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн саналаар шийдвэрлэнэ." гэсний "...нийт гишүүний дөрөвний гурваас доошгүй..." гэсэн нь тус тус Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсгийн "Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ..." гэснийг зөрчсөн байна.
2. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.10 дахь хэсэгт "Энэ хуульд өөрчлөлт оруулах асуудлыг Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар шийдвэрлэнэ.", Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт "Анхдугаар чуулганаар энэ хуулийн 14.3.7-д заасан асуудлаар санал хураалт явуулж, нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батална." гэсний "...нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь..." гэсэн нь; Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсэгт "Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар энэ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.", Онц байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Онц байдал зарлах тухай Улсын Их Хурлын шийдвэрийг чуулганы хуралдаанд оролцсон нийт гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар батална.", Хүний хөгжил сангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт "Улсын Их Хурлын Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болно." гэсний "...хуралдаанд оролцсон ... гишүүдийн гуравны хоёроос доошгүй..." гэсэн нь; Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт "Ард нийтийн санал асуулгаар шийдсэн асуудалд цаашид нэмэлт, өөрчлөлт оруулах бол Улсын Их Хурлаар хэлэлцэж, нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн саналаар шийдвэрлэнэ." гэсний "...нийт гишүүний дөрөвний гурваас доошгүй..." гэснийг тус тус Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.
3. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.
ДАРГАЛАГЧ Ж.АМАРСАНАА
ГИШҮҮД П.ОЧИРБАТ Н.ЖАНЦАН Д.НАРАНЧИМЭГ Д.ГАНЗОРИГ
Текст томруулах
A
A
A
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН
ХУУЛИЙН ЦЭЦИЙН
ДҮГНЭЛТ
2015 оны 2 дугаар сарын Дугаар 02 Улаанбаатар хот
13-ны өдөр
Хөрөнгө оруулалтын тухай, Монгол Улсын
Их Хурлын тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай,
Онц байдлын тухай, Хүний хөгжил сангийн тухай,
Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн
зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай
маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
Үндсэн хуулийн цэцийн хуралдааны
танхим 14.00 цаг
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат, Н.Жанцан, Д.Наранчимэг /илтгэгч/, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороонд оршин суугч, иргэн Р.Гончигдорж болон Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нар оролцлоо.
Хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.10, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6, Онц байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2, Хүний хөгжил сангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсгийн заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.
Нэг. Монгол Улсын иргэн Р.Гончигдорж Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн мэдээлэлдээ:
“... Монгол Улсын Их Хурлаас баталсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.10 дахь хэсэгт "Энэ хуульд өөрчлөлт оруулах асуудлыг Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар шийдвэрлэнэ.", Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсэгт "Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар энэ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.", Онц байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Онц байдал зарлах тухай Улсын Их Хурлын шийдвэрийг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар батална.", Хүний хөгжил сангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт "Улсын Их Хурлын Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.", Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт "Анхдугаар чуулганаар энэ хуулийн 14.3.7-д заасан асуудлаар санал хураалт явуулж, нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батална."; "Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт "Ард нийтийн санал асуулгаар шийдсэн асуудалд цаашид нэмэлт өөрчлөлт оруулах бол Улсын Их Хурлаар хэлэлцэж, нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн саналаар шийдвэрлэнэ." гэж тус тус хуульчилсан байна.
... Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин хоёрдугаар зүйлийн 2, Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Жаран наймдугаар зүйлийн 2, Жаран есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтдаа үүнээс өөрөөр байх дэгийг тогтоож өгсөн болно. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсэгт Улсын Их Хурал Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэхээр Улсын Их Хурал болон түүний Байнгын хорооны хуралдааны үйл ажиллагааны ерөнхий зарчмыг тогтоосон. Гэтэл дээр дурдсан хуулийн заалт Үндсэн хуульд заасан Улсын Их Хурлын чуулган, Байнгын хорооны хуралдаанд оролцож байгаа гишүүдийн олонхиор асуудлыг шийдвэрлэх зарчмыг зөрчин асуудлыг шийдвэрлэх саналын илүү өндөр босго тогтоосноор Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсгийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.
Иймд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.10, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6, Онц байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2, Хүний хөгжил сангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн заалт Үндсэн хуулийг зөрчсөн тухай асуудлыг хянан хэлэлцэж өгнө үү.” гэжээ.
Хоёр. Иргэн Р.Гончигдоржийн мэдээлэлтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:
“...1. Үндсэн хуулийн тулгуур зарчим, үзэл санааг гажуудуулахгүйгээр Үндсэн хуулийн заалтыг бусад хуулиар баяжуулан, хөгжүүлэх, нийгмийн харилцааг нарийвчлан зохицуулснаар Үндсэн хууль өөрөө амьдрах чадвартай байж, нийгмийн харилцааг зохицуулах үүргээ гүйцэтгэнэ. Улсын Их Хурал нь нийтийн эрх ашиг, сонирхол, үндэсний аюулгүй байдлыг хангах, хүний эрхийг хязгаарлахтай холбогдсон нөхцөл журмыг тогтоох, хууль тогтоогчдын төсвийн эрх мэдлийг хязгаарлах, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг тусгайлан авч үзэж, тухайн асуудлыг шийдвэрлэхэд ард түмний төлөөлөл болсон Улсын Их Хурлын гишүүдийн оролцоог илүү хангах зорилгоор дээрх хуулиудыг батлан гаргах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагыг нэмэгдүүлэн тогтоожээ. Энэхүү шаардлагыг бий болгосноор Улсын Их Хурал Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэтрүүлж байгаа хэрэг бус харин ардчиллын үнэт зүйлс, хүний эрх, эрх чөлөөний тухай Үндсэн хуулийн язгуур үзэл баримтлалыг хэрэгжүүлэх, төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн баталгааг бүрдүүлэх тухай Үндсэн хуулийн үзэл санааг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн.
Нэхэмжлэл гаргагчийн үндэслэл болгосон Үндсэн хуулийн Хорин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу “Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэнээр буюу эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал болгосноор өөрөө тарах шийдвэр гаргаж болно. ...” гэсэн заалт дээрх нэр бүхий хуулиудыг хэлэлцэн батлах босго тогтоосонтой шууд болоод дам холбогдохгүй юм. Уг заалт нь Үндсэн хуульд тусгайлан тогтоосон Улсын Их Хурал тарах, тараах, ард нийтийн санал асуулгаар асуудлыг шийдвэрлэх, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг бэхжүүлсэн нь бусад органик хуулиар тусгай босго тогтоохыг хориглосон хэрэг биш юм. Тусгайлсан босго тогтоох, төлөөллийг нэмэгдүүлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах цаг хугацааны хязгаарлалт тогтоож өгөх зэрэг нь дэлхийн улс орнуудын парламентын хууль тогтоох практикт байдаг нийтлэг жишиг юм. Тухайлбал, Америкийн Нэгдсэн Улсын Үндсэн хуульд Конгресс болон Сенатын аль алинд нь 5 нөхцөл байдалд 2/3-ын буюу дийлэнх олонхийн саналаар асуудлыг шийдэхийг шаарддаг хэдий ч ердийн хуулиар баталсан дэгээрээ бүх сенатын гишүүдийн 3/5 саналаар аливаа хэлэлцүүлгийг төгсгөх, Сенатын гишүүдийн 2/3-ын саналаар Сенатын дүрмийг түдгэлзүүлэх асуудлыг зохицуулсан байдаг.
2. Улсын Их Хурал нь төрийн дотоод, гадаад бодлогын үндсийг тодорхойлох, хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах Үндсэн хуулиар олгогдсон онцгой бүрэн эрхтэй. Парламент тодорхой асуудлыг бодлогын түвшинд онцгойлон авч үзэж, түүнийг батлах дэг, журам тогтоох нь энэхүү онцгой бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа юм. Парламентын шийдвэр гаргах олонхийн зарчмыг буюу Үндсэн хуулийн энэхүү ойлголтыг хөгжүүлэх, илүү өргөн агуулгаар баяжуулан, бүтээлчээр хэрэгжүүлэх, олонхийн өөрийнх нь хэлбэрүүд /ердийн, дийлэнхи, үнэмлэхүй олонх/-ийг тухайн асуудлын цар, хүрээ, нийгэмд үзүүлэх үр нөлөө, нөхцөл байдалтай нь уялдуулан хууль тогтоох үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх нь улс орны хөгжил, хүний эрх, эрх чөлөө, нийгэм, эдийн засаг, улс төрийн тогтвортой байдлыг хангах улс орны язгуур эрх ашигтай холбоотой.
Нийгмийн хөгжил, улс орны язгуур эрх ашиг сонирхлыг хангах үүднээс ямар ч хууль өөрчлөгдөж болно. Үндсэн хууль ч бас баяжиж төгөлдөржиж байх ёстой ч аливаа хууль тогтоомжийг өөрчлөх шаардлага байгаа гэж үзвэл дийлэнх олонхиороо зөвшилцөл ойлголцлын замаар шийдээд явах боломж нээлттэй байгаа юм. Дээрх хуулиудад хэлэлцэн батлах босгыг тусгайлан тавьж өгсөн нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, түүн дотроо эдийн засгийн аюулгүй байдал, үндэсний хөгжлийн болон хүний эрх, эрх чөлөөг хангах бодлогоос урган гарч байгаа юм. Үндэсний язгуур ашиг сонирхлыг илэрхийлсэн эдгээр бодлого Үндсэн хуульд өөрт нь сууж өгсөн байдаг. Энэ ч утгаараа тийм бодлогын асуудлуудыг Улсын Их Хурал ердийн олонхийн буюу 39 гишүүн хүрэлцэн ирж, 20 гишүүн дэмжсэнээр шийдэх нь ард түмний төлөөллийг хангах оролцоо, хүлээн зөвшөөрөгдөх легитим чанарыг бууруулах эрсдэлтэй гэж үзэж, ядаж Улсын Их Хурлын нийт гишүүдийн 1/3 ба түүнээс дээш гишүүн дэмжсэнээр асуудал шийдэгддэг байх босгыг тавьж өгсөн болно.
Үндсэн хууль зөрчсөн талаарх мэдээлэлд дурдсан хуулийн заалтыг тус бүрд нь авч үзвэл:
1. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.10 дахь хэсэгт “Энэ хуульд өөрчлөлт оруулах асуудлыг Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар шийдвэрлэнэ.” гэсэн заалтын талаар: Хөрөнгө оруулалтын тогтворгүй орчин, олон удаагийн өөрчлөлтөөс дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашиг хохирох, эрх зүйн баталгаа алдагдан, энэ нь гадаад талдаа Монгол Упсын нэр хүндэд муугаар нөлөөлөх, дотооддоо эдийн засгийн өсөлт буурч байгааг Улсын Их Хурал анхааралдаа авч Хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчлэн баталсан. Уг хуулийг тогтвортой мөрдөх нь урт хугацааны эдийн засгийн өсөлтийг дэмжих, түүнчлэн хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, тогтвортой орчинд үйл ажиллагаа явуулах хууль зүйн баталгаа болгож тухайн хуулийг батлах, өөрчлөлт оруулах босгыг өндрөөр тогтоосон.
2. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсэгт “Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар энэ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.” гэсэн заалтын талаар: Татвар төлөгчдөөс татварын орлогоор цуглуулсан хөрөнгийг хуваарилан зарцуулах хууль тогтоогчдын эрх мэдлийг төсвийн тусгай шаардлагыг бий болгох замаар хязгаарладаг олон улсын практикт тулгуурлан энэхүү хуулийг батлан гаргасан. Хууль тогтоогчдын төсөв захиран зарцуулах эрх хэмжээнд хязгаарлалт тогтоож байгаа тул энэ хуулийг батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль зүйн шаардлага өндөр байх ёстой. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өрийн дээд хязгаарыг бэхжүүлж өгсөн байдаг учраас энэ асуудалд туйлын няхуур хандах шаардлагыг суулгаж өгсөн юм. Үүнийг шийдэхэд ард түмний төлөөлөл болсон Улсын Их Хурлын гишүүдийн оролцож батлах хувийг нэмэгдүүлэн зааж өгснөөр ард түмний хяналт тэнцэл хангахад эерэгээр нөлөөлнө. Тэр тусмаа Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт өнөөг хүртэл олон нийтийн маргаан, шүүмжлэл дагуулж буй үед энэ босго тогтоосон заалтууд хэрэгтэй байна.
3. Онц байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Онц байдал зарлах тухай Улсын Их Хурлын шийдвэрийг чуулганы хуралдаанд оролцсон нийт гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар батална.” гэсэн заалтын талаар: Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно. ...” гэж заасан. Онц байдал зарлаж, эрх зүйн онцгой дэглэмийг тогтоон мөрдүүлэхийг Улсын Их Хурлын гишүүдийн дийлэнх олонхиор шийдвэрлэх асуудал гэж хууль тогтоогчид үзсэн.
4. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт “Анхдугаар чуулганаар энэ хуулийн 14.3.7-д заасан асуудлаар санал хураалт явуулж, нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батална.” гэсэн заалтын талаар: Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын бусад бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.” гэж заасан. Улсын Их Хурал шинэ бүрэн эрхийн хугацаа эхэлснээр чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батлах эсэх асуудлыг шийдвэрлэдэг бөгөөд үйл ажиллагааныхаа журмыг тогтоож байгаа тухайн асуудлыг Улсын Их Хурлын гишүүдийн төлөөллийг аль болох илүү оролцоотой байж шийдвэрлэх бодлогыг баримталсан. Улсын Их Хурлын ээлжит сонгууль бүрийн дараа засаглаж буй олонхи Улсын Их Хурлын дэгийг өөрсдөдөө тохируулан өөрчлөөд байвал Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хэлэлцэхээс эхлээд хууль хэлэлцэх, батлах, бусад асуудлыг шийдвэрлэх дэг тогтворгүй байдалд хүрэх ба үүнээс сэргийлсэн заалт юм.
5. Хүний хөгжил сангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.” гэсэн заалтын талаар: Ашигт малтмалын орлогоос хуримтлал үүсгэж, түүнийг удирдах, захиран зарцуулах, иргэддээ тэгш хуваарилах зарчим, хүрээ, хязгаарлалтыг тогтоож, энэ журмыг батлах, өөрчлөлт оруулахад тавигдах шаардлагыг өндөржүүлэн тогтоосон.
6. Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “Ард нийтийн санал асуулгаар шийдсэн асуудалд цаашид нэмэлт, өөрчлөлт оруулах бол Улсын Их Хурлаар хэлэлцэж, нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн саналаар шийдвэрлэнэ.” гэсэн заалтын талаар: Ард нийтийн санал асуулгын тухай хуульд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард нийтийн санал асуулга явуулж болохоор заасан. Ард нийтийн санал асуулгын дүнг үндэслэн Улсын Их Хурал нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар бол Үндсэн хуулийн Жаран есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Үндсэн хууль, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн саналаар батална.” гэсэн заалтыг үндэслэх ёстой. Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн заалт нь Үндсэн хуулийн энэхүү заалтыг үндэслэл болгожээ.
Хөрөнгө оруулалтын тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай, Онц байдлын тухай, Хүний хөгжил сангийн тухай, Монгол Улсын Их Хурлын тухай, Ард нийтийн санал асуулгын тухай хуулиудын холбогдох заалт нь Үндсэн хуульчилсан хууль, органик суурь хуулиуд юм. Ядахдаа эдгээр хууль аль болох тогтвортой байхаас хууль тогтоох эрх мэдэл, улсын эдийн засаг, төсвийн тогтвортой бодлого, иргэддээ хийж буй нийгмийн хөрөнгө оруулалт, иргэдийн аюулгүй байдал, төрийн хэрэгт оролцох шууд ардчиллын үр дүн тогтвортой байх юм. Иймд дээрх хуулиудын холбогдох заалт Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсгийн заалтыг зөрчөөгүй гэсэн тайлбарыг үүгээр уламжилж байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭЛ:
1. 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Үндсэн хууль, бусад хуульд өөрөөр заагаагүй бол Улсын Их Хурлын нийт гишүүний дийлэнх олонхи нь хүрэлцэн ирснээр чуулганыг хүчинтэйд үзэж, чуулганд оролцсон нийт гишүүний олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ.” хэмээн заасан. Энэ хэсгийг 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр “Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал, түүнчлэн хуульд өөрөөр заагаагүй бол бусад асуудлыг саналаа илээр гаргаж шийдвэрлэнэ.” хэмээн өөрчлөн найруулсан байна.
2. Энэхүү нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэн баталсан Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээс үзвэл хууль тогтоогч хуралдааны ирцийн өндөр хувиас шалтгаалж, Улсын Их Хурлын хэвийн үйл ажиллагааг хангахад бэрхшээл учирч байсныг харгалзан Улсын Их Хурлын хуралдааны ирц хүчинтэй байх хувийг 50+1 болгон, тэдгээрийн олонхийн саналаар буюу мөн 50+1 хувийн саналаар асуудлыг хэлэлцэн батлахаар босгыг бууруулахыг зорьж Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсгийг өөрчлөн найруулжээ.
3. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.10, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6, Онц байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2, Хүний хөгжил сангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн заалт асуудлыг шийдвэрлэх саналын илүү өндөр босго тогтоосноороо Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:
1. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.10 дахь хэсэгт “Энэ хуульд өөрчлөлт оруулах асуудлыг Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар шийдвэрлэнэ.”, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт “Анхдугаар чуулганаар энэ хуулийн 14.3.7-д заасан асуудлаар санал хураалт явуулж, нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батална.” гэсний “...нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь...” гэсэн нь; Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсэгт “Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар энэ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.”, Онц байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Онц байдал зарлах тухай Улсын Их Хурлын шийдвэрийг чуулганы хуралдаанд оролцсон нийт гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар батална.”, Хүний хөгжил сангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.” гэсний “...хуралдаанд оролцсон ... гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь...” гэсэн нь; Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ард нийтийн санал асуулгаар шийдсэн асуудалд цаашид нэмэлт, өөрчлөлт оруулах бол Улсын Их Хурлаар хэлэлцэж, нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн саналаар шийдвэрлэнэ.” гэсний “...нийт гишүүний дөрөвний гурваас доошгүй...” гэсэн нь тус тус Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсгийн “Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ...“ гэснийг зөрчсөн байна.
2. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.10 дахь хэсэгт “Энэ хуульд өөрчлөлт оруулах асуудлыг Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар шийдвэрлэнэ.”, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт “Анхдугаар чуулганаар энэ хуулийн 14.3.7-д заасан асуудлаар санал хураалт явуулж, нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батална.” гэсний “...нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь...” гэсэн нь; Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсэгт “Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар энэ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.”, Онц байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Онц байдал зарлах тухай Улсын Их Хурлын шийдвэрийг чуулганы хуралдаанд оролцсон нийт гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар батална.”, Хүний хөгжил сангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.” гэсний “...хуралдаанд оролцсон ... гишүүдийн гуравны хоёроос доошгүй...” гэсэн нь; Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ард нийтийн санал асуулгаар шийдсэн асуудалд цаашид нэмэлт, өөрчлөлт оруулах бол Улсын Их Хурлаар хэлэлцэж, нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн саналаар шийдвэрлэнэ.” гэсний “...нийт гишүүний дөрөвний гурваас доошгүй...” гэснийг тус тус Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.
3. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.
ДАРГАЛАГЧ Ж.АМАРСАНАА
ГИШҮҮД П.ОЧИРБАТ
Н.ЖАНЦАН
Д.НАРАНЧИМЭГ
Д.ГАНЗОРИГ