A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр

Дугаар 24

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Төсвийн тухай хуулийн 37.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Төрийн сангийн үйл ажиллагааны журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Төрийн сангийн үйл ажиллагааны журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад үүрэг болгосугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2013 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 287 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Сангийн сайд Ж.ЭРДЭНЭБАТ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 444

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Төсвийн тухай хуулийн 37.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Төрийн сангийн үйл ажиллагааны журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Б.Жавхланд үүрэг болгосугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 24 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН