Хэвлэх DOC Татаж авах
ДАЙНД ОРОЛЦСОН АХМАД НАСТНУУДЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

 

 

ДАЙНД ОРОЛЦСОН АХМАД НАСТНУУДЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

 

 

2008 оны 06 дугаар сарын 06-ны өдөр                                                                        Дугаар 170                                                                            Улаанбаатар хот           

 

Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1.3-т заасныг үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ НЬ:

 

Нэг. Халхын голын байддаанд ялсны 70 жилийн ойг угтан эх орныхоо тусгаар тогтнолын төлөө тэмцэж, 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайн, улсын баруун хил дээр 1940-1948 онд болсон зэвсэгт тулгаралтанд оролцсон ахмад настнуудын нийгмийн хамгаалал, нийгмийн халамжийг дээшлүүлэх талаар дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосугай:

 

                   1. Дайнд оролцсон ахмад настанд олгодог тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлж, cap бүр олгох асуудлыг шийдвэрлэх;

 

                   2. Ахмад дайчдад орон сууц олгох, эсвэл түүнтэй адилтгах мөнгөн тэтгэмжийг нэг удаа олгох.

 

 

                   МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ                                    Н.ЭНХБАЯР                          МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД                     С.БАЯР