Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /шинжээчийн эрх олгох асуудлыг мэргэжлийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх/

УУЛ УУРХАЙН САЙДЫН ТУШААЛ
2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 81

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.16 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

Нэг.Геологи, уул уурхайн салбарын мэргэшсэн мэргэжилтэн, шинжээчийн эрх олгох асуудлыг мэргэжлийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

Хоёр.Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Ашигт малтмалын газарт даалгасугай.

Гурав. Энэ тушаал баталсантай холбогдуулан Уул уурхайн сайдын 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 51 тоот тушаал, 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 54 тоот тушаалуудыг хүчингүйд тооцсугай.

САЙД                                           Р.ЖИГЖИД