- Нүүр
- Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
- УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН 22 ДУГААР ЗҮЙЛ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ТУХАЙ / Тогтоол/
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН 22 ДУГААР ЗҮЙЛ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ТУХАЙ / Тогтоол/
1996 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 03
Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн бүх гишүүдийн хуралдааныг Цэцийн дарга Г.Совд даргалж, гишүүдэд Л.Баасан /илтгэгч/, Ц.Цолмон, Н.Жанцан, Ж.Бямбаа, С.Жанцан, Д.Чилхаажав, Ж.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Б.Цэндээхүүг оролцуулан хийв. |
Цэцийн хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн иргэн Д.Ламжавын гомдлоор үүссэн, Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж байгаа эсэх тухай маргааныг эцэслэн хэлэлцэв. |
Цэцийн хуралдаанд өргөдөл гаргагч иргэн Д.Ламжав, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дэлгэрмаа, Н.Алтанхуяг нар оролцов. |
Иргэн Д.Ламжав Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө: "Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-ийн "Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүнээр томилогдвол гишүүнийхээ бүрэн эрхийг хэвээр хадгална. Засгийн газрын бүрэлдэхүүнд байх Улсын Их Хурлын гишүүдийн тоо Засгийн газрын нийт гишүүний гуравны нэгээс хэтэрч болохгүй" гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн нэгийг тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн нь хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй гэсэн заалтыг зөрчиж байна. Өмнөх Засгийн газарт тохиолдсон энэхүү алдааг давтахгүй байх үүднээс миний өргөдлийг Засгийн газрын шинэ Ерөнхий сайд, бусад сайдыг томилохоос өмнө хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Цэцээс гүнээ итгэмжлэн хүсч байна" гэжээ. |
Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 1996 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаас: Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийн: 1/ Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүнээр томилогдвол гишүүнийхээ бүрэн эрхийг хэвээр хадгална. Засгийн газрын бүрэлдэхүүнд байх Улсын Их Хурлын гишүүдийн тоо Засгийн газрын нийт гишүүний гуравны нэгээс хэтэрч болохгүй. |
2/ Энэ зүйлийн 1 дэх хэсэгт дурьдсан Улсын Их Хурлын гишүүн Улсын Их Хурлын байнгын болон бусад хорооны даргаар сонгогдож болохгүй бөгөөд Засгийн газарт итгэл хүлээлгэх, түүнийг огцруулах, өөрийг нь Засгийн газрын гишүүнээр томилох зэрэг өөртэй нь шууд холбогдсон асуудлаар санал хураахад таслах эрх эдлэхгүй. |
3/ Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын бүрэлдэхүүнд орвол энэ хоёр албан тушаалын цалин, хангамжийн аль нэгийг нь сонгох эрхтэй. Түүний ажлын цагийг зохицуулах журмыг Улсын Их Хурлын дарга Ерөнхий сайдтай зөвшилцөн захирамжаараа тогтооно" гэсэн заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Улсын Их Хурлын гишүүн нь хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй" гэсэн заалтыг зөрчиж байна гэсэн 06 тоот дүгнэлт гаргасан байна. |
Үндсэн хуулийн Цэцийн энэхүү дүгнэлтийг авч хэлэлцээд Улсын Их Хурлаас 1996 оны 7 дугаар сарын 30-ны өдөр гаргасан 23 дугаар тогтоолд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийн заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Улсын Их Хурлын гишүүн нь хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй" гэсэн заалтыг зөрчиж байна гэсэн Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэхээр шийдвэрлэжээ. |
Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн бүх гишүүдийн хуралдаанд оролцож иргэн Д.Ламжав тайлбарлахдаа: "1. Улсын Их Хурлын 1996 оны 7 дугаар сарын 30-ны 23 дугаар тогтоолоор Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж байна гэж үзсэн Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэхээр шийдвэрлэжээ. Энэ тогтоолыг батлахад 57 гишүүн санал хураалтанд оролцсоноос нэр бүхий 35 гишүүн зөвшөөрсөн, 22 гишүүн татгалзсан санал өгчээ. Хуралдаанд 19 гишүүн оролцоогүй байна. Улсын Их Хурал төрийн байгууллага болохынхоо хувьд "Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзсүгэй" гэсэн хэлбэрээр Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх, дахин хянан үзэхийг хүсч байгаагаа илэрхийлэх ёсгүй билээ. |
2. Бүх нийтээр хэлэлцүүлэхээр 1991 оны 6 дугаар сард нийтэлсэн Үндсэн хуулийн анхны төслийн 32-т "Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхийлөгч, Засгийн газрын гишүүний болон хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад албан тушаал хавсран эрхэлж болохгүй" гэсэн заалт, |
Улсын Бага Хурлаар 1991 оны намрын чуулганаар хэлэлцээд АИХ-д оруулсан Үндсэн хуулийн төслийн 29 дүгээр зүйлийн 1-д "Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин хангамж хүртэх бөгөөд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний болоод хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй" гэсэн заалт, |
Ардын Их Хурлаас анхдугаар хэлэлцүүлгээр баталсан Үндсэн хуулийн төслийн 29 дүгээр зүйлийн 1-д "Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний болон хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй" гэсэн заалт тус тус тусгагджээ. |
1991 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн хуралдаанд оролцсон 342 депутатын 251 нь Улсын Их Хурлын гишүүн Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнийг хавсарч болохгүй гэсэн заалтыг зөвшөөрч, 78 нь татгалзаж, 13 нь түдгэлзэж байжээ. |
3. Парламентын гишүүн Засгийн газрын гишүүн байх эсэх асуудлаар дэлхий дахинд гурван хандлага үйлчилдэг байна. Нэгдүгээрт, Засгийн газрын гишүүн /сайд/-ий бүрэн эрх нь парламентын гишүүн байхтай нийцдэггүй гэж үздэг нэр бүхий 25 улс байна. Хоёрдугаарт, хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийг нэг дор нэгтгэх замаар зөвхөн төвлөрүүлээд зогсохгүй парламент, Засгийн газрын хоорондын холбоог хүчирхэг болгох гэсэн хандлага бөгөөд нэр бүхий 24 улс байна. Гуравдугаарт сайдын бүрэн эрх парламентын гишүүний бүрэн эрхтэй нийцэх тухай асуудлаар дээрх хоёр хандлагын хоорондохь байр суурийг баримталсан хандлага болно. Энэ чиглэлийн 34 улс байна. |
4. 1996 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсон Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулсан хуулиар Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-ийг "Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүнээр томилогдвол бүрэн эрхээ хэвээр хадгална. Засгийн газрын бүрэлдэхүүнд байх Улсын Их Хурлын гишүүдийн тоо Засгийн газрын нийт гишүүний гуравны хоёроос хэтэрч болохгүй" гэж өөрчлөн найруулсан нь Цэцийн дүгнэлтийн эсрэг хандсан заалт болжээ. Энэ заалтыг Цэцийн шийдвэр гаргах хуралдаанаар нэг мөр авч хэлэлцэхийг гүнээ хүсч байна" гэжээ. Энэхүү тайлбарыг бичгээр ирүүлсэн байна. |
Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг төлөөлөн Б.Дэлгэрмаа тайлбарлахдаа: "Улсын Их Хурал Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлгүй хэмээн үзэж тогтоол гаргахдаа дараахь зүйлийг баримталсан болно. |
Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Улсын Их Хурлын гишүүн нь хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй" гэсэн заалт нь Улсын Их Хурлын гишүүний үүргийг хуулиар тогтооно гэсэн агуулга бөгөөд энэ үүргийг Улсын Их Хурлын тухай хуулийн 20, 21, 22 дугаар зүйлд тодорхойлон тогтоож өгчээ. Ингэснээр Засгийн газрын гишүүний албан тушаал нь Улсын Их Хурлын гишүүний хуулиар тогтоосон үүрэгт хамаарахгүй биш харин шууд хамаарах болохыг тодорхойлж, ингэснээр Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийн гол үндэслэлийг үгүйсгэж байна. |
Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийн бас нэгэн үндэслэл нь Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1-ийн 1-д заасан "Хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах" мөн зүйлийн 1-ийн 8-д заасан "Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах нь" Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэнд хадгалагдана гэсэн заалтуудаас хууль хэрэгжүүлэх, хууль тогтоох болон хуулийн хэрэгжилтийг хянах гэсэн хоорондоо сонирхлын зөрчил бүхий хоёр үүргийг ногдуулжээ хэмээн дүгнэжээ. Парламентын засаглалтай орнуудад сонгуульд тодорхой намууд оролцож ялсан нам нам нь Засгийн газраа бүрдүүлж, сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд парламентын дэмжлэгийг өөртөө авахын тулд гишүүдээрээ уламжлан бодлогоо явуулдаг билээ. Ийм сонгуульд улс төрийн намуудын лидерүүд оролцож сонгогдоод ялсан намын тэргүүн нь Ерөнхий сайд болж улс төрийн нөлөө бүхий бусад лидерүүдийн дунд Засгийн газрын суудлын хуваарилалт болдог. Ийм тогтолцоонд хяналтын үүргийг парламентад цөөнх болсон нам нь гүйцэтгэхээс биш ялсан олонхи өөрийн төрүүлж буй болсон Засгийн газраа хянана гэж хэзээ ч үгүй гэдэг нь ойлгомжтой. |
Манай орны хувьд Үндсэн хуулийн 20 дугаар зүйл, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 6-д заасан заалтаас үзэхэд парламентын засаглалтай орон гэдэг нь нотлогдож байгаа билээ. |
Бүрэн эрхийн хугацаа 1996 оны 7 дугаар сарын 18-нд эхлэх ёстой Улсын Их Хурал анхдугаар чуулганаасаа Засгийн газраа байгуулах хариуцлагатай үед Үндсэн хуулийн Цэцээс энэхүү дүгнэлтийг гаргасан нь 1/ Улсын Их Хурлын гишүүн нь Засгийн газрын гишүүнээр нэгэн зэрэг ажиллаж байсан өмнөх парламентын уламжлал; 2/ Дэлхий нийтийн парламентын туршлагад тогтсон зэргийг харгалзах үзэхгүй шууд улс төрийн утга агуулгатай, тодорхой бүлэг хүмүүст үйлчилсэн шийдвэр мэт ойлгогдож байна. |
Иргэн Д.Ламжавын нэмэлт тайлбарт буй зарим ангилал бол шинжлэх ухааны үүднээс хандсан асуудал биш байна. Үндсэн хуулийн Цэц Улсын Их Хурлын шийдвэрийг дахин нягтлан үзэж Үндсэн хуулийн заалт, агуулгадаа нийцсэн шийдвэр гаргана гэдэгт итгэж байна" гэжээ. Энэхүү тайлбарыг бичгээр ирүүлжээ. |
ХЯНАВАЛ: |
Улсын Их Хурлаас 1996 оны 8 дугаар сарын 26-ны өдөр баталсан хуулиар Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-ийг өөрчилсөн заалтыг Үндсэн хуулийн Цэцээр эцэслэн шийдвэрлэхээр хянан хэлэлцэж буй Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйл Үндсэн хууль зөрчсөн тухай маргаантай хамтатган шийдвэрлэх нь зүйтэй байна. |
Монгол Улсын Засгийн газрын гишүүний албан тушаал түүний үүргийг Улсын Их Хурлын гишүүний үүрэгт хамааруулан үзэх хууль зүйн үндэслэл Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоогдоогүй байна. |
Улсын Их Хурлын гишүүн нь ард түмний элч, хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлэгч парламентын бүрэлдэхүүн болох тухай заалт Монгол Улсын Үндсэн хуульд тусгагджээ. Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүнээр томилогдвол гишүүнийхээ бүрэн эрхийг хэвээр хадгалах нь Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийг тодорхой албан тушаалтан зэрэгцүүлэн хэрэгжүүлэх агуулгатай байна. |
Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын 1996 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар Засгийн газрын нийт гишүүний гуравны хоёроос хэтэрч болохгүй гэсэн хэм хэмжээ тогтоосон нь Үндсэн хуулийн маргааныг Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцээр хянан хэлэлцэж, эцсийн шийдвэр гаргах тухай Монгол Улсын Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн болох нь тогтоогдов. |
Эдгээр байдлуудаас үндэслэн үзэхэд Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн зохих заалтыг зөрчжээ гэж Үндсэн хуулийн Цэцээс гаргасан 1996 оны 06 тоот дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна. |
Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйл, Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь: |
Нэг. Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийн: |
1/ Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүнээр томилогдвол бүрэн эрхээ хэвээр хадгална. Засгийн газрын бүрэлдэхүүнд байх Улсын Их Хурлын гишүүдийн тоо Засгийн газрын нийт гишүүний гуравны хоёроос хэтэрч болохгүй. /Улсын Их Хурлын 1996 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар оруулсан өөрчлөлт/ |
2/ Энэ зүйлийн 1 дэх хэсэгт дурьдсан Улсын Их Хурлын гишүүн Улсын Их Хурлын байнгын болон бусад хорооны даргаар сонгогдож болохгүй бөгөөд Засгийн газарт итгэл хүлээлгэх, түүнийг огцруулах, өөрийг нь гишүүнээр томилох зэрэг өөртэй нь шууд холбогдсон асуудлаар санал хураахад таслах эрх эдлэхгүй. |
3/ Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын бүрэлдэхүүнд орвол энэ хоёр албан тушаалын цалин, хангамжийн аль нэгийг нь сонгох эрхтэй. Түүний ажлын цагийг зохицуулах журмыг Улсын Их Хурлын дарга Ерөнхий сайдтай зөвшилцөн захирамжаараа тогтооно" гэсэн заалтуудыг |
Хоёр. Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийн тухай Монгол Улсын Их Хурлын 1996 оны 7 дугаар сарын 30-ны 23 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгосугай. |
Гурав. Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн энэхүү шийдвэр нь эцсийн бөгөөд гармагц хүчин төгөлдөр болохыг дурьдсугай. |
ДАРГА Г.СОВД |
ГИШҮҮД Л.БААСАН |
Ц.ЦОЛМОН |
Н.ЖАНЦАН |
Ж.БЯМБАА |
Ж.БЯМБАЖАВ |
С.ЖАНЦАН |
Д.ЧИЛХААЖАВ |
Текст томруулах
A
A
A
УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН 22 ДУГААР ЗҮЙЛ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ТУХАЙ / Тогтоол/
1996 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хот

Сонсох:
Таны санал хүсэлт