A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр

Дугаар 306

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Концессын тухай хуулийн 6.1.1, 10.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолоор баталсан "Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт"-ын дор дурдсан хэсэгт дараах агуулгатай заалт нэмсүгэй:

1/ 1 дэх хэсэгт 77-719дэх заалт:

Концессын зүйлийн нэр

Концессын зүйлийн тодорхойлолт

Концессын төрөл

Гүйцэтгэх ажил, үзүүлэх үйлчилгээ

Төсвийн хөрөнгөөр санхүүгийн дэмжлэг үзүүлэх, баталгаа гаргах эсэх

Уралдаант шалгаруулалт явуулах, шууд гэрээ байгуулах эсэх

77

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд нийтийн тээврийн авто буудлыг шинэчлэн байгуулах төсөл

Замын-Үүд суманд баригдаж байгаа нийтийн тээврийн авто буудлын барилгын ажлыг гүйцээж барих

Барих-ашиглах-шилжүүлэх

Барилгын ажлыг гүйцэтгэх, санхүүжүүлэх, өмчлөх ашиглах

Шаардлагагүй

Шууд гэрээ байгуулах

78

Авто замын дагуу үйлчилгээний төв байгуулах төсөл

Олон улсын чанартай авто замын дагуу олон улсын жишигт нийцсэн үйлчилгээний төв барьж байгуулах

Барих-өмчлөх-ашиглах

Зураг төсөл боловсруулах, барилгын ажлыг гүйцэтгэх, санхүүжүүлэх, өмчлөх, ашиглах

Судлан шийдвэрлэх

Уралдаант шалгаруулалт явуулах

79

Замын-Үүд чөлөөт бүсийн 2-р ээлжийн дулаан, цахилгаан, усан хангамж, ариутгах татуургын ажил

Чөлөөт бүсийн А(1), Б(2), Д(5), Е(6) хэсгийн дэд бүтцийн ажил

Барих-ашиглах-шилжүүлэх

Дулаан, цахилгаан, усан хангамж, ариутгах татуургыг барьж байгуулах

Судлан шийдвэрлэх

Уралдаант шалгаруулалт явуулах

710

Замын-Үүд чөлөөт бүсийн 2-р ээлжийн авто зам, гэрэлтүүлэг, холбооны байгууламжийн ажил

Чөлөөт бүсийн А(1), Б(2), Д(5), Е(6) хэсгийн авто зам, гэрэлтүүлэг, холбооны байгууламж-ийн ажил

Барих-ашиглах-шилжүүлэх

Авто зам, гэрэлтүүлэг, холбооны байгууламжийг барих

Судлан шийдвэрлэх

Уралдаант шалгаруулалт явуулах

711

Замын-Үүд чөлөөт бүсийн хилийн болон гүний гарц дахь шалган нэвтрүүлэх постын барилгын ажил

Чөлөөт бүсийн хилийн болон гүний гарцанд шалган нэвтрүүлэх үйл ажиллагааг явуулах байр барих

Барих-шилжүүлэх-түрээслүүлэх

Шалган нэвтрүүлэх постын барилгыг барих

Судлан шийдвэрлэх

Шууд гэрээ байгуулах

712

Алтанбулаг чөлөөт бүсийн доторх 13.7 км хатуу хучилттай авто зам

Чөлөөт бүсийн гол гудамж болон, хороолол доторх гудамжийн хатуу хучилттай авто зам барих

Барих-ашиглах-шилжүүлэх

Хатуу хучилттай

3 эгнээ 2 урсгалтай авто зам барих

Шаардлагагүй

Уралдаант шалгаруулалт явуулах

713

Алтанбулаг чөлөөт бүсийн хүзүүвчний хэсгийн 0.81 км хатуу хучилттай авто зам

Бүсийг хилийн боомттой холбосон 0.81 км хатуу хучилттай авто зам нь 28 метрийн өргөнтэй, урсгал тусгаарлах хашаатай зам байна

Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх

Хатуу хучилттай, урсгал тусгаарлах авто зам барих

Шаардлагагүй

Уралдаант шалгаруулалт явуулах

714

Алтанбулаг чөлөөт бүсийн цахилгаан хангамжийн өргөтгөлийн ажил

Алтанбулаг чөлөөт бүсийн цахилгаан хэрэглэгч-дийн ачааллыг нэмэгдүүлэх цахилгаан хангамжийн өргөтгөлийн ажил

Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх

Цахилгаан хангамжийн өргөтгөлийг барьж байгуулах

Шаардлагагүй

Уралдаант шалгаруулалт явуулах

715

Алтанбулаг чөлөөт бүсийн холбооны шугам сүлжээг барих барилга угсралтын ажил

Кабелийн телевиз, телефон утас, интернетийн хүчин чадлыг нэмэгдүүлэх холбооны шугам сүлжээний ажил

Барих-ашиглах-шилжүүлэх

Холбооны шугам сүлжээг барьж байгуулах

Шаардлагагүй

Уралдаант шалгаруулалт явуулах

716

Алтанбулаг сумыг цэвэр усны эх үүсвэртэй холбох

Алтанбулаг сумын төвийн төв шугамыг цэвэр усны шугам хоолойтой холбох ажил

Барих-шилжүүлэх

Шугамын хоолойны холболтын ажлыг гүйцэтгэх

Судлан шийдвэрлэх

Уралдаант шалгаруулалт явуулах

717

Алтанбулаг чөлөөт бүсийн дулааны станцын барилга угсралтын ажил

Ерөнхий төлөвлөгөө-ний дагуу Алтанбулаг сум болон Алтанбулаг чөлөөт бүсийг дулаан, хэрэглээний халуун ус, уураар хангах 98.2 Мвт хүчин чадалтай дулааны станц барьж байгуулах

Барих-ашиглах-шилжүүлэх

Дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх

Шаардлагагүй

Уралдаант шалгаруулалт явуулах

718

Баянхонгор аймгийн цагдаагийн газрын конторын барилгын бүтээн байгуулалтын ажил

Баянхонгор аймгийн цагдаагийн газрын барилгын ажил

Барих-шилжүүлэх

Барилгын ажлыг гүйцэтгэх

Судлан шийдвэрлэх

Уралдаант шалгаруулалт явуулах

719

Сэлэнгэ аймгийн Мандал сумын дулааны төв шугам, дулааны дэд станц, бохирын шугам барих

Сэлэнгэ аймгийн Мандал сумын дулааны төв шугам, дулааны дэд станц, бохирын шугам барих барилгын ажил

Барих-шилжүүлэх

Дэд бүтцийн ажлыг гүйцэтгэх

Шаардлагагүй

Уралдаант шалгаруулалт явуулах

2/ 2 дахь хэсэгт 241-245дахь заалт:

Концессын зүйлийн нэр

Концессын зүйлийн тодорхойлолт

Концессын төрөл

Гүйцэтгэх ажил, үзүүлэх үйлчилгээ

Төсвийн хөрөнгөөр санхүүгийн дэмжлэг үзүүлэх, баталгаа гаргах эсэх

Уралдаант шалгаруулалт явуулах, шууд гэрээ байгуулах эсэх

241

Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн голын хөвдөг гүүрний барилгын ажил

Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн голын хөвдөг гүүрний барилгын ажил

Барих-шилжүүлэх

Идэрийн голын хөвдөг гүүрийг барих

Судлан шийдвэрлэх

Уралдаант шалгаруулалт явуулах

242

Аглаг бүтээлийн хийд хүртэлх 7 км авто замын ажил

Улаанбаатар-Дарханы авто замын 92 дахь км-ээс Аглаг бүтээлийн хийд хүртэлх авто замын ажил

Барих-шилжүүлэх

Авто замын ажлыг гүйцэтгэх

Судлан шийдвэрлэх

Уралдаант шалгаруулалт явуулах

243

Дархан-Алтанбула-гийн авто замаас Шаамар-Цагааннуур-Түшиг чиглэлийн 135 км хатуу хучилттай авто зам

Дархан-Алтанбула-гийн авто замаас Шаамар-Цагааннуур-Түшиг чиглэлийн 135 км хатуу хучилттай авто замын ажил

Барих-шилжүүлэх

Авто замын зураг төсөл боловсруулах, барих

Шаардлагагүй

Уралдаант шалгаруулалт явуулах

244

Дархан-Эрдэнэтийн авто замаас Амарбаясга-лантын хийд чиглэлийн 63 км хатуу хучилттай авто зам

Дархан-Эрдэнэтийн авто замаас Амарбаясга-лантын хийд чиглэлийн 63 км хатуу хучилттай авто замын ажил

Барих-шилжүүлэх

Авто замын зураг төсөл боловсруулах, барих

Шаардлагагүй

Уралдаант шалгаруулалт явуулах

245

Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгон дахь гүүрийн барилгын ажил

Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгон дахь гүүрийн барилгын ажил

Барих-шилжүүлэх

Гүүрийн барилгын зураг төсөл боловсруулах, барих

Шаардлагагүй

Уралдаант шалгаруулалт явуулах

 

2. Энэ тогтоолд заасан төслийн концесс олгох уралдаант шалгаруулалт, шууд гэрээ байгуулах ажлыг зохих журмын дагуу зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Аж үйлдвэрийн сайд Д.ЭРДЭНЭБАТ