Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Бэлэн бус хэлбэрээр торгууль оногдуулах/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ТУШААЛ
2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр
Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:

1. "Бэлэн бус хэлбэрээр торгууль оногдуулах журам"-ыг нэгдүгээр, Зөрчилд оногдуулсан торгуулийн мэдэгдэх хууда-ны загварыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газар /тэргүүн комиссар Р.Чингис/-т, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Үнэнбат/-т  тус тус даалгасугай.

3.Энэхүү журмыг 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

САЙД                                     Д.ДОРЛИГЖАВ