A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ

Дугаар 11

2015 оны 9 дүгээр сарын Улаанбаатар хот 9-ний өдөр

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны

танхим 12:55 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат, Д.Сугар /илтгэгч/, Д.Солонго, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар О.Мөнхзулыг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн П.Баттулга, М.Мөнхжаргал, Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын Их хурлын гишүүн Х.Тэмүүжин нар оролцов.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалтад "Улсын Их Хурлаас сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх, тэдгээрийг эгүүлэн татах, огцруулах санал гаргах. ..." гэсний "... томилогдсон ... огцруулах ..." гэсэн хэсэг нь Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.", Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна." гэсэн заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Нэг. Иргэн П.Баттулга, М.Мөнхжаргал, Б.Төрболд, Б.Эрхэмбаяр

нараас Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд дараах агуулга бүхий мэдээллийг ирүүлсэн байна:

"Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтад Монгол Улсын Их Хурал нь "Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, хуульд зааснаар Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын бүрэлдэхүүнийг томилох, өөрчлөх, огцруулах" онцгой бүрэн эрхтэй гэжээ. Үүнийг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалтад хуульчлахдаа Улсын Их Хурлын гишүүнд Засгийн газрын гишүүнийг огцруулах санал гаргах бүрэн эрхийг олгосон нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа болно. Монгол Улсын Их Хурлын тухай хуулиар Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүнийг огцруулах санаачлагыг хэдийд ч гаргаж Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх боломжтой болсон жишиг тогтсоор өдийг хүрлээ. Ийнхүү Засгийн газрын гишүүнийг огцруулах санал гаргах бүрэн эрхийг олгосон нь Засгийн газрын кабинетын зарчмаар ажиллах Үндсэн хуулийн үзэл баримтлалыг алдагдуулах шалтгаан болж байна.

Үндсэн хуулийн Дөчдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Засгийн газрын бүрэн эрх Улсын Их Хурлаас Ерөнхий сайдыг томилсноор эхэлж, шинэ Ерөнхий сайдыг томилсноор дуусгавар болно.", Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна.", Дөчин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Ерөнхий сайд, эсхүл Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно." гэсэн нь Монгол Улсын Засгийн газар хамтын хариуцлага хүлээдэг кабинетын зарчмаар ажилладаг болохыг тодорхойлж байна. Засгийн газар кабинетын зарчмаар ажиллах гол агуулга нь Ерөнхий сайд дангаараа салбарын сайд нарынхаа ажлын талаар парламентын өмнө хариуцах бөгөөд Ерөнхий сайд ямар багтай ажиллахаа өөрөө шийднэ гэсэн хууль зүйн логик байна.

Улсын Их Хурлаас Ерөнхий сайдыг томилсноор Засгийн газрын бүрэн эрх эхэлдэг бөгөөд Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай асуудлыг Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Улсын Их Хуралд оруулж шийдвэрлүүлэхээр Үндсэн хуульд заасан тул Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүнийг огцруулах саналтай байгаа бол тэрхүү саналаа эхлээд Ерөнхий сайдад тавьж уг саналыг хүлээж аваад тухайн Засгийн газрын гишүүнийхээ асуудлыг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх эсэх нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал гэж үзэж байна.

Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Засгийн газрыг огцруулах тухай саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ." гэсэн нь Үндсэн хуулиар Улсын Их Хурлын гишүүнд Засгийн газрын гишүүнийг огцруулах санаачилга гаргах бүрэн эрхийг олгоогүй, харин Улсын Их Хурлын 19 ба түүнээс дээш гишүүнд Засгийн газрыг огцруулах санаачилагыг хамтарч гаргахыг зөвшөөрчээ.

Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалтад "Улсын Их Хурлаас сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх, тэдгээрийг эгүүлэн татах, огцруулах санал гаргах...". гэсний "... томилогдсон ... огцруулах ..." гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ", Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна." гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна." гэжээ.

Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин Үндсэн хуулийн цэцэд дараах агуулга бүхий тайлбарыг ирүүлжээ. Үүнд:

"1/ Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтад заасны дагуу Улсын Их Хурал нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдээс гадна Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг Монголбанкны Ерөнхийлөгч, Хүний эрхийн Үндэсний комисс, Үндэсний аудитын газар, Төрийн албаны зөвлөл, Үндэсний статистикийн газар, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүдийг томилдог тул Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалтад заасан "томилогддог албан тушаалтан" гэдэгт зөвхөн Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн байна гэж үзэх боломжгүй.

2/ Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу Улсын Их Хурал нь дээрх байгууллагын тайлан, мэдээлэл, илтгэл сонсох, эдгээр байгууллагын албан тушаалтанд асуулга тавих, асуулт тавьж хариулт авах, тэдэнтэй холбогдсон ажил хэрэг, ёс зүйн зөрчлийг шалгаж, санал дүгнэлт гаргах зэрэг хэлбэрээр хяналт тавих бөгөөд үүнтэй холбоотойгоор Улсын Их Хурлын гишүүн дээрх албан тушаалтнуудыг огцруулах санал гаргах эрхтэй.

Энэ нь Улсын Их Хурал Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтад заасан онцгой бүрэн эрхээ Улсын Их Хурлын гишүүний саналаар дамжуулан хэрэгжүүлэх нэг хэлбэр юм.

3/ Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлд заасны дагуу Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайдын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал хүн бүрээр хэлэлцэж томилно. Ийнхүү томилогдсон Засгийн газрын гишүүн нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасан эрхлэх асуудлын хүрээнд төрийн бодлого боловсруулах, хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийг биелүүлэх ажлыг Засгийн газрын өмнөөс эрхлэн гүйцэтгэж, хариуцсан салбарын үр дүнг Ерөнхий сайдын өмнө дангаараа хариуцна. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын Чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 51 дүгээр зүйлд заасны дагуу Улсын Их Хурлын бүтцийн байгууллага болох Байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын гишүүд тайлангаа хэлэлцүүлж, өөрийг нь томилсон Улсын Их Хурлын хяналтад багтдаг байна.

Ийнхүү нэг талаас Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад заасны дагуу Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнийг албан тушаалаас нь огцруулах тухай саналаа Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, хариуцлага тооцуулах, нөгөө талаас Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалтад заасны дагуу Улсын Их Хурлын гишүүн нь Засгийн газрын гишүүнийг огцруулах саналыг Улсын Их Хуралд гаргах боломжтой.

Дээрх саналыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар огцруулах эсэх асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцах, Дөчин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий сайд, эсхүл Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээр огцрох бөгөөд энэ нь Засгийн газрын гишүүд Засгийн газрын үйл ажиллагааны талаар хамтын хариуцлага хүлээх хууль зүйн үндэслэл болно.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалтын Улсын Их Хурлаас ... томилогдсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх, ..., тэдгээрийг ..., огцруулах гэсэн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдээс гадна Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг олон байгууллагын албан тушаалтанд хамааралтай төдийгүй "илтгэл, сонсгол хэлэлцүүлэх", ..., "тэдгээрийг ... огцруулах" гэсэн албан тушаалтны хариуцлагыг дээшлүүлсэн, Улсын Их Хурлын хянан шалгах эрхийг баталгаажуулсан хоорондоо уялдаа холбоотой зохицуулалт юм.

Дээр дурдсаныг үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2, Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн тус тус зөрчөөгүй гэсэн тайлбарыг үүгээр Танд уламжилж байна." гэжээ.

Гурав. Монгол Улсын Засгийн газраас дараах агуулга бүхий тайлбарыг ирүүлсэн байна.

1. "Монгол Улсын Засгийн газар гэсэн нэр томьёо, ухагдахуунд Ерөнхий сайд, гишүүд хамаарна. Өөрөөр хэлбэл, Засгийн газар нь Ерөнхий сайд, гишүүд мөн.

2. Засгийн газар /Ерөнхий сайд, гишүүд/ нь үйл ажиллагаагаа танхимын зохион байгуулалттайгаар явуулах учиртай бөгөөд бүрэн эрх нь Монгол Улсын Ерөнхий сайд томилогдсоноор эхэлж, шинэ Ерөнхий сайд томилогдсоноор дуусгавар болж байна.

Засгийн газрыг эмхлэн байгуулах болон хууль тогтоох эрх мэдлийн зүгээс буюу Улсын Их Хурлын гишүүдийн санаачлагаар Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг огцруулах журмыг Үндсэн хуульд тусгайлан заасан бөгөөд хүндэтгэн үзэх болон бусад шалтгаанаар тэдгээрийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхтэй холбогдсон харилцааг Үндсэн хуулийн органик хууль болох Засгийн газрын тухай хуулийн 22 дугаар зүйлээр зохицуулж байна.

3. Огцруулах, чөлөөлөх ойлголт нь агуулгын хувьд ялгаатай. Монгол Улсын Үндсэн хууль, түүний органик хууль болох Засгийн газрын тухай хуульд Засгийн газар /Ерөнхий сайд, гишүүд/-ыг огцруулах болон чөлөөлөх санал гаргах нөхцөл, журмыг харилцан адилгүй байдлаар тусган хуульчилсан. Тухайлбал, тодорхой шалтгааны улмаас буюу бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзвэл Ерөнхий сайдын, эсхүл Засгийн газрын гишүүдийн тэн хагасын санаачлагаар, мөн түүнчлэн Ерөнхийлөгчийн саналаар тус тус огцруулах асуудлыг хэлэлцдэг.

Харин биеийн эрүүл мэндийн байдал болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон нөхцөлд чөлөөлж өгөх хүсэлтээ Ерөнхий сайд Улсын Их Хуралд, Засгийн газрын гишүүн Ерөнхий сайдад тус тус өргөн мэдүүлсний дараа Ерөнхий сайд, Засгийн газар гишүүдийг чөлөөлөх асуудлыг хэлэлцдэг байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Засгийн газрын тодорхой бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно." гэж хуульчилсны дагуу Монгол Улсын Их Хурлаас 1993 оны 5 дугаар сарын 6-ны өдөр баталсан Засгийн газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Засгийн газрын гишүүн нь биеийн эрүүл мэндийн байдал болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тохиолдолд албан тушаалаасаа чөлөөлж өгөх тухай хүсэлтээ Ерөнхий сайдад өргөн мэдүүлэхээр, мөн зүйлийн 3 дахь хэсэгт Засгийн газрын гишүүн өөрийн эрхэлсэн асуудлын хүрээний бодлогын асуудлаар Ерөнхий сайдтай, эсхүл гишүүдийн олонхитой санал зөрсөн зэргээс бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон, түүнчлэн хуульд заасан бусад үндэслэл байна гэж үзвэл албан тушаалаасаа огцрох хүсэлтээ Ерөнхий сайдад хэдийд ч гаргаж болохоор тус тус хуульчилсан нь Засгийн газар танхимын зохион байгуулалттайгаар үйл ажиллагаагаа явуулдгийг, Засгийн газрын гишүүнийг огцруулах, чөлөөлөх асуудлыг Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд гагцхүү Ерөнхий сайдын санаачилгаар шийдвэрлэх шаардлагатайг тодотгосон зохицуулалт болно.

4. Улсын Их Хурлын санаачлагаар Засгийн газрыг огцруулах тохиолдолд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Засгийн газрыг огцруулах тухай саналыг албан ёсоор тавьсан байх шаардлагатай байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Засгийн газар нь Ерөнхий сайд, гишүүд тул дээр дурдсан хуулийн шаардлага Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийг огцруулах асуудлыг шийдвэрлэхэд аль алинд нь хамаарна гэж үзэж болохоор байна.

Улсын Их Хурлын гишүүн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд буюу уг хуульд зааснаас өөр журмаар Засгийн газар /Ерөнхий сайд, гишүүд/-ыг огцруулах саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх хууль зүйн үндэслэлгүй болно.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Улсын Их Хурлын гишүүний "хууль санаачлах эрх" энэ тохиолдолд мөн хуулийн Дөчин гуравдугаар зүйлээр хязгаарлагдаж байгаа болно.

5. Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд Засгийн газрын гишүүдийг чөлөөлөх огцруулах асуудлыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх нь Монгол Улсын Ерөнхий сайдын бүрэн эрх болох нь тодорхой байна.

Харин Үндсэн хуулийн органик хууль болох Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад заасны дагуу Монгол Улсын Ерөнхий сайд шаардлагатай тохиолдолд өөрийн бүрэн эрхийн хүрээнд Засгийн газрын гишүүнийг огцруулах саналыг тухай бүр Улсын Их Хуралд оруулж шийдвэрлүүлэх хууль зүйн боломж нээлттэй юм. Энэхүү зохицуулалт нь эрх мэдлийг харилцан хамаарал, хяналт, тэнцвэртэйгээр хэрэгжүүлэх зарчимд нийцэж байгаа бөгөөд Засгийн газар чиг үүргээ парламентын хяналт дор харьцангуй хараат бусаар тогтвортой хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой зохицуулалт юм.

Монгол Улсын Үндсэн хуульд аливаа хууль, зарлиг, төрийн байгууллагын шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохих тул Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалтад заасан Улсын Их Хурлын гишүүн "огцруулах санал гаргах" гэснийг Засгийн газар /Ерөнхий сайд, гишүүд/-т хамаарахгүй байхаар өөрчилж, Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэх нь зүйтэй байна." гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

1. Улсын Их Хурлын гишүүн хууль санаачлах, аливаа асуудлаар санал гаргах эрхтэй боловч Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ" гэж заасан тул Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудал Ерөнхий сайдын эрх хэмжээнийх байхаар зохицуулжээ. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалтад "Улсын Их Хурлаас сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх, тэдгээрийг эгүүлэн татах, огцруулах санал гаргах ..." гэсний "... томилогдсон ... огцруулах ..." гэсэн хэсэг нь Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна.", Дөчин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Ерөнхий сайд, эсхүл Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно." гэж заасан нь Засгийн газар хамтын хариуцлага хүлээдэг, танхимын зарчмаар ажиллах ёстойг нотолж байна. Гэтэл Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг Ерөнхий сайд өргөн мэдүүлэхгүйгээр, Улсын Их Хурлын гишүүний саналаар Улсын Их Хурлаар хэлэлцэн шийдвэрлэж байгаа нь танхимын зарчмаар ажиллах Үндсэн хуулийн үзэл баримтлалыг алдагдуулж байна.

3. Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "... Засгийн газрын ... бүрэлдэхүүн, түүнд ... өөрчлөлт оруулах ..." гэснийг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дахь заалтад "... Засгийн газрын гишүүнийг томилох, албан тушаалаас чөлөөлөх, огцруулах тухай саналаа ..." гэж дэлгэрүүлэн зохицуулсан байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС

ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалтад "Улсын Их Хурлаас сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх, тэдгээрийг эгүүлэн татах, огцруулах санал гаргах. ..." гэсний "... томилогдсон ... огцруулах ..." гэсэн хэсэг нь Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.", Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна." гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.

2. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлий 7.1.12 дахь заалтад "Улсын Их Хурлаас сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх, тэдгээрийг эгүүлэн татах, огцруулах санал гаргах. ..." гэж заасны "... томилогдсон ... огцруулах ..." гэсэн хэсгийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн дагуу 2015 оны 9 дүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.

3. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу дараагийн чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ДАРГАЛАГЧ Ж.АМАРСАНАА

ГИШҮҮД П.ОЧИРБАТ

Д.СУГАР

Д.СОЛОНГО Д.ГАНЗОРИГ

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН
ХУУЛИЙН ЦЭЦИЙН 
ДҮГНЭЛТ

 

2015 оны 9 дүгээр сарын                                                                                                   Дугаар 11                                                                                                Улаанбаатар хот
           9-ний өдөр 

 

 

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн
7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт Үндсэн хуулийн 
холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг 
хянан шийдвэрлэсэн тухай
 
 

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны

      танхим 12:55 цаг

 

           Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат, Д.Сугар /илтгэгч/, Д.Солонго, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар О.Мөнхзулыг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

 Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн П.Баттулга, М.Мөнхжаргал, Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын Их хурлын гишүүн Х.Тэмүүжин нар оролцов.

 

 Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалтад “Улсын Их Хурлаас сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх, тэдгээрийг эгүүлэн татах, огцруулах санал гаргах. ...” гэсний “... томилогдсон ... огцруулах ...” гэсэн хэсэг нь Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.”,  Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

 

Нэг.  Иргэн    П.Баттулга,   М.Мөнхжаргал,   Б.Төрболд,    Б.Эрхэмбаяр

нараас Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд дараах агуулга бүхий мэдээллийг ирүүлсэн байна:

 

 “Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтад Монгол Улсын Их Хурал  нь “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, хуульд зааснаар Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын бүрэлдэхүүнийг томилох, өөрчлөх, огцруулах” онцгой бүрэн эрхтэй гэжээ. Үүнийг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалтад хуульчлахдаа Улсын Их Хурлын гишүүнд Засгийн газрын гишүүнийг огцруулах санал гаргах бүрэн эрхийг олгосон нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа болно. Монгол Улсын Их Хурлын тухай хуулиар Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүнийг огцруулах санаачлагыг хэдийд ч гаргаж Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх боломжтой болсон жишиг тогтсоор өдийг хүрлээ. Ийнхүү Засгийн газрын гишүүнийг огцруулах санал гаргах бүрэн эрхийг олгосон нь Засгийн газрын кабинетын зарчмаар ажиллах Үндсэн хуулийн үзэл баримтлалыг алдагдуулах шалтгаан болж байна.

 

          Үндсэн хуулийн Дөчдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Засгийн газрын бүрэн эрх Улсын Их Хурлаас Ерөнхий сайдыг томилсноор эхэлж, шинэ Ерөнхий сайдыг томилсноор дуусгавар болно.”, Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна.”,  Дөчин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхий сайд, эсхүл Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно.” гэсэн нь Монгол Улсын Засгийн газар хамтын хариуцлага хүлээдэг кабинетын зарчмаар ажилладаг болохыг тодорхойлж байна. Засгийн газар кабинетын зарчмаар ажиллах гол агуулга нь Ерөнхий сайд дангаараа салбарын сайд нарынхаа ажлын талаар парламентын өмнө хариуцах бөгөөд Ерөнхий сайд ямар багтай ажиллахаа өөрөө шийднэ гэсэн хууль зүйн логик байна.

 

          Улсын Их Хурлаас Ерөнхий сайдыг томилсноор Засгийн газрын бүрэн эрх эхэлдэг бөгөөд Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай асуудлыг Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Улсын Их Хуралд оруулж шийдвэрлүүлэхээр Үндсэн хуульд заасан тул Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүнийг огцруулах саналтай байгаа бол тэрхүү саналаа эхлээд Ерөнхий сайдад тавьж уг саналыг  хүлээж аваад тухайн Засгийн газрын гишүүнийхээ асуудлыг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх эсэх нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал гэж үзэж байна.

 

          Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Засгийн газрыг огцруулах тухай саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ.” гэсэн нь Үндсэн хуулиар Улсын Их Хурлын гишүүнд Засгийн газрын гишүүнийг огцруулах санаачилга гаргах бүрэн эрхийг олгоогүй, харин Улсын Их Хурлын 19 ба түүнээс дээш гишүүнд Засгийн газрыг огцруулах санаачилагыг хамтарч гаргахыг зөвшөөрчээ.

 

Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалтад “Улсын Их Хурлаас сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх, тэдгээрийг эгүүлэн татах, огцруулах санал гаргах...”. гэсний “... томилогдсон ... огцруулах ...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ”, Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.” гэжээ.

 

 

Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин Үндсэн хуулийн цэцэд дараах агуулга бүхий тайлбарыг ирүүлжээ. Үүнд:

 

“1/ Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтад заасны дагуу Улсын Их Хурал нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдээс гадна Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг Монголбанкны Ерөнхийлөгч, Хүний эрхийн Үндэсний комисс, Үндэсний аудитын газар, Төрийн албаны зөвлөл, Үндэсний статистикийн газар, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүдийг томилдог тул Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалтад заасан “томилогддог албан тушаалтан” гэдэгт зөвхөн Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн байна гэж үзэх боломжгүй.

 

2/ Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу Улсын Их Хурал нь дээрх байгууллагын тайлан, мэдээлэл, илтгэл сонсох, эдгээр байгууллагын албан тушаалтанд асуулга тавих, асуулт тавьж хариулт авах, тэдэнтэй холбогдсон ажил хэрэг, ёс зүйн зөрчлийг шалгаж, санал дүгнэлт гаргах зэрэг хэлбэрээр хяналт тавих бөгөөд үүнтэй холбоотойгоор Улсын Их Хурлын гишүүн дээрх албан тушаалтнуудыг огцруулах санал гаргах эрхтэй.

 

Энэ нь Улсын Их Хурал Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтад заасан онцгой бүрэн эрхээ Улсын Их Хурлын гишүүний саналаар дамжуулан хэрэгжүүлэх нэг хэлбэр юм.

 

3/ Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлд заасны дагуу Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайдын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал хүн бүрээр хэлэлцэж томилно. Ийнхүү томилогдсон Засгийн газрын гишүүн нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасан эрхлэх асуудлын хүрээнд төрийн бодлого боловсруулах, хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийг биелүүлэх ажлыг Засгийн газрын өмнөөс эрхлэн гүйцэтгэж, хариуцсан салбарын үр дүнг Ерөнхий сайдын өмнө дангаараа хариуцна. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын Чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 51 дүгээр зүйлд заасны дагуу Улсын Их Хурлын бүтцийн байгууллага болох Байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын гишүүд тайлангаа хэлэлцүүлж, өөрийг нь томилсон Улсын Их Хурлын хяналтад багтдаг байна.

 

Ийнхүү нэг талаас Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад заасны дагуу Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнийг албан тушаалаас нь огцруулах тухай саналаа Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, хариуцлага тооцуулах, нөгөө талаас Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалтад заасны дагуу Улсын Их Хурлын гишүүн нь Засгийн газрын гишүүнийг огцруулах саналыг Улсын Их Хуралд гаргах боломжтой.

 

Дээрх саналыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар огцруулах эсэх асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцах, Дөчин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий сайд, эсхүл Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээр огцрох бөгөөд энэ нь Засгийн газрын гишүүд Засгийн газрын үйл ажиллагааны талаар хамтын хариуцлага хүлээх хууль зүйн үндэслэл болно.

 

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалтын Улсын Их Хурлаас ... томилогдсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх, ..., тэдгээрийг ..., огцруулах гэсэн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдээс гадна Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг олон байгууллагын албан тушаалтанд хамааралтай төдийгүй “илтгэл, сонсгол хэлэлцүүлэх”, ..., “тэдгээрийг ... огцруулах” гэсэн албан тушаалтны хариуцлагыг дээшлүүлсэн, Улсын Их Хурлын хянан шалгах эрхийг баталгаажуулсан хоорондоо уялдаа холбоотой зохицуулалт юм.

 

Дээр дурдсаныг үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2, Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн тус тус зөрчөөгүй гэсэн тайлбарыг үүгээр Танд уламжилж байна.” гэжээ.

 

Гурав. Монгол Улсын Засгийн газраас дараах агуулга бүхий тайлбарыг ирүүлсэн байна.

 

1. “Монгол Улсын Засгийн газар гэсэн нэр томьёо, ухагдахуунд Ерөнхий сайд, гишүүд хамаарна. Өөрөөр хэлбэл, Засгийн газар нь Ерөнхий сайд, гишүүд мөн.

 

2. Засгийн газар /Ерөнхий сайд, гишүүд/ нь үйл ажиллагаагаа танхимын зохион байгуулалттайгаар явуулах учиртай бөгөөд бүрэн эрх нь Монгол Улсын Ерөнхий сайд томилогдсоноор эхэлж, шинэ Ерөнхий сайд томилогдсоноор дуусгавар болж байна.

 

Засгийн газрыг эмхлэн байгуулах болон хууль тогтоох эрх мэдлийн зүгээс буюу Улсын Их Хурлын гишүүдийн санаачлагаар Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг огцруулах журмыг Үндсэн хуульд тусгайлан заасан бөгөөд хүндэтгэн үзэх болон бусад шалтгаанаар тэдгээрийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхтэй холбогдсон харилцааг Үндсэн хуулийн органик хууль болох Засгийн газрын тухай хуулийн 22 дугаар зүйлээр зохицуулж байна.

 

3. Огцруулах, чөлөөлөх ойлголт нь агуулгын хувьд ялгаатай. Монгол Улсын Үндсэн хууль, түүний органик хууль болох Засгийн газрын тухай хуульд Засгийн газар /Ерөнхий сайд, гишүүд/-ыг огцруулах болон чөлөөлөх санал гаргах нөхцөл, журмыг харилцан адилгүй байдлаар тусган хуульчилсан. Тухайлбал, тодорхой шалтгааны улмаас буюу бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзвэл Ерөнхий сайдын, эсхүл Засгийн газрын гишүүдийн тэн хагасын санаачлагаар, мөн түүнчлэн Ерөнхийлөгчийн саналаар тус тус огцруулах асуудлыг хэлэлцдэг.

 

Харин биеийн эрүүл мэндийн байдал болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон нөхцөлд чөлөөлж өгөх хүсэлтээ Ерөнхий сайд Улсын Их Хуралд, Засгийн газрын гишүүн Ерөнхий сайдад тус тус өргөн мэдүүлсний дараа Ерөнхий сайд, Засгийн газар гишүүдийг чөлөөлөх асуудлыг хэлэлцдэг байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Засгийн газрын тодорхой бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.” гэж хуульчилсны дагуу Монгол Улсын Их Хурлаас 1993 оны 5 дугаар сарын 6-ны өдөр баталсан Засгийн газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Засгийн газрын гишүүн нь биеийн эрүүл мэндийн  байдал болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тохиолдолд албан тушаалаасаа чөлөөлж өгөх тухай хүсэлтээ Ерөнхий сайдад өргөн мэдүүлэхээр, мөн зүйлийн 3 дахь хэсэгт Засгийн газрын гишүүн өөрийн эрхэлсэн асуудлын хүрээний бодлогын асуудлаар Ерөнхий сайдтай, эсхүл гишүүдийн олонхитой санал зөрсөн зэргээс бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон, түүнчлэн хуульд заасан бусад үндэслэл байна гэж үзвэл албан тушаалаасаа огцрох хүсэлтээ Ерөнхий сайдад хэдийд ч гаргаж болохоор тус тус хуульчилсан нь Засгийн газар танхимын зохион байгуулалттайгаар үйл ажиллагаагаа явуулдгийг, Засгийн газрын гишүүнийг огцруулах, чөлөөлөх асуудлыг Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд гагцхүү Ерөнхий сайдын санаачилгаар шийдвэрлэх шаардлагатайг тодотгосон зохицуулалт болно.

 

4. Улсын Их Хурлын санаачлагаар Засгийн газрыг огцруулах тохиолдолд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Засгийн газрыг огцруулах тухай саналыг албан ёсоор тавьсан байх шаардлагатай байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Засгийн газар нь Ерөнхий сайд, гишүүд тул дээр дурдсан хуулийн шаардлага Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийг огцруулах асуудлыг шийдвэрлэхэд аль алинд нь хамаарна гэж үзэж болохоор байна.

 

Улсын Их Хурлын гишүүн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд буюу уг хуульд зааснаас өөр журмаар Засгийн газар  /Ерөнхий сайд, гишүүд/-ыг огцруулах саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Улсын Их Хурлын гишүүний “хууль санаачлах эрх” энэ тохиолдолд мөн хуулийн Дөчин гуравдугаар зүйлээр хязгаарлагдаж байгаа болно.

 

5. Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд Засгийн газрын гишүүдийг чөлөөлөх огцруулах асуудлыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх нь Монгол Улсын Ерөнхий сайдын бүрэн эрх болох нь тодорхой байна.

 

Харин Үндсэн хуулийн органик хууль болох Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад заасны дагуу Монгол Улсын Ерөнхий сайд шаардлагатай тохиолдолд өөрийн бүрэн эрхийн хүрээнд Засгийн газрын гишүүнийг огцруулах саналыг тухай бүр Улсын Их Хуралд оруулж шийдвэрлүүлэх хууль зүйн боломж нээлттэй юм. Энэхүү зохицуулалт нь эрх мэдлийг харилцан хамаарал, хяналт, тэнцвэртэйгээр хэрэгжүүлэх зарчимд нийцэж байгаа бөгөөд Засгийн газар чиг үүргээ парламентын хяналт дор харьцангуй хараат бусаар тогтвортой хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой зохицуулалт юм.

 

Монгол Улсын Үндсэн хуульд аливаа хууль, зарлиг, төрийн байгууллагын шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохих тул Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалтад заасан Улсын Их Хурлын гишүүн “огцруулах санал гаргах” гэснийг Засгийн газар /Ерөнхий сайд, гишүүд/-т хамаарахгүй байхаар өөрчилж, Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэх нь зүйтэй байна.” гэжээ. 

 

                                                                                                                                        ҮНДЭСЛЭЛ:

 

1. Улсын Их Хурлын гишүүн хууль санаачлах, аливаа асуудлаар санал гаргах эрхтэй боловч Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ” гэж заасан тул Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудал Ерөнхий сайдын эрх хэмжээнийх байхаар зохицуулжээ. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалтад “Улсын Их Хурлаас сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх, тэдгээрийг эгүүлэн татах, огцруулах санал гаргах ...” гэсний  “... томилогдсон ... огцруулах ...” гэсэн хэсэг нь Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

 

2. Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна.”, Дөчин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхий сайд, эсхүл Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно.” гэж заасан нь Засгийн газар хамтын хариуцлага хүлээдэг, танхимын зарчмаар ажиллах ёстойг нотолж байна. Гэтэл Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг Ерөнхий сайд өргөн мэдүүлэхгүйгээр, Улсын Их Хурлын гишүүний саналаар Улсын Их Хурлаар хэлэлцэн шийдвэрлэж байгаа нь танхимын зарчмаар ажиллах Үндсэн хуулийн үзэл баримтлалыг алдагдуулж байна.

 

3. Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... Засгийн газрын ... бүрэлдэхүүн, түүнд ... өөрчлөлт оруулах ...” гэснийг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дахь заалтад “... Засгийн газрын гишүүнийг томилох, албан тушаалаас чөлөөлөх, огцруулах тухай саналаа ...” гэж дэлгэрүүлэн зохицуулсан байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг  тус тус удирдлага болгон
 

 

                                                                                            МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

 

1. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалтад “Улсын Их Хурлаас сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх, тэдгээрийг эгүүлэн татах, огцруулах санал гаргах. ...” гэсний “... томилогдсон ... огцруулах ...” гэсэн хэсэг нь Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.”, Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.

 

 2. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлий 7.1.12 дахь заалтад “Улсын Их Хурлаас сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх, тэдгээрийг эгүүлэн татах, огцруулах санал гаргах. ...” гэж заасны “... томилогдсон ... огцруулах ...” гэсэн хэсгийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн дагуу 2015 оны 9 дүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.

 

 3. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу дараагийн чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

  

 

 

                                              ДАРГАЛАГЧ                                                                                    Ж.АМАРСАНАА

                                                     ГИШҮҮД                                                                                   П.ОЧИРБАТ

                                                                                                                                                        Д.СУГАР

                                                                                                                                                        Д.СОЛОНГО                                                                                                                              
                                                                                             
                                                                                                                                                        Д.ГАНЗОРИГ