A

A

A

Бүлэг: 1979

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ

2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр

Дугаар А/73

Улаанбаатар хот

Галт зэвсгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь :

1. "Борлуулагчийн галт зэвсгийн бүртгэлийн загвар"-ыг нэгдүгээр, "Борлуулагчийн сумны бүртгэлийн загвар"-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Тушаалыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг төв, орон нутгийн цагдаагийн байгууллагын дарга нарт, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Дэд дарга /дэд комиссар Ж.Буянбат/-д үүрэг болгосугай.

3. Тушаалыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ДАРГА, ТЭРГҮҮН КОМИССАР Р.ЧИНГИС