A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлтэй холбогдсон/
Бүлэг: 1979

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙДЫН ТУШААЛ

2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр

Дугаар А-105

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. Ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлтэй холбогдсон журам-ыг 1 дүгээр, Гарал үүслийн гэрчилгээний загварыг 2 дугаар, Таримлын кодыг 3 дугаар, Талбайн түүхийн дэвтрийн загварыг 4 дүгээр, Гарал үүслийн гэрчилгээ олгоход баримтлах хугацааг 5 дугаар, Тариаланч иргэний баталгааны тэмдгийн загварыг 6 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Тушаалыг сум, дүүргийн Засаг даргын тамгын газарт хүргүүлэх арга хэмжээ авч, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Ц.Болорчулуун)-т үүрэг болгосугай.

3. Журмыг Хууль зүйн яаманд хүргүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэх арга хэмжээ авахыг Төрийн захиргааны удирдлагын газар (О.Амгаланбаатар)-т даалгасугай.

САЙД Р.БУРМАА

МОНГОЛ УЛСЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ

2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар А/196

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэг, Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийн журмыг 1 дүгээр, талбайн түүх хөтлөх дэвтрийн загвар, аргачлалыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэхүү журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт тус тус даалгасугай.

3.Энэхүү тушаалыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх арга хэмжээ авахыг Хуулийн хэлтэс (Э.Цолмонжаргал)-т үүрэг болгосугай.

4.Энэ тушаал гарсантай холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн "Журам батлах тухай" А-105 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД З.МЭНДСАЙХАН