Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ХЯ, ХЗЯ-ны 2015 оны А/180, А/217 дугаар тушаалд/

ХӨДӨЛМӨРИЙН САЙД, ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ  
2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр
Улаанбаатар хот

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:

         Хөдөлмөрийн сайд, Хууль зүйн сайдын 2015 оны А/180, А/217 дугаар тушаалаар баталсан "Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалт авах журам"-д дор дурьдсан нэмэлт, өөрчлөлт оруулсугай.

        1.Журмын 2.1 дэх заалтыг “Жолоодох эрхийн шалгалтыг Мэргэжлийн боловсрол, сургалтын бүсийн арга зүйн төв, Төрийн өмчийн Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагаас зохион байгуулна. Шалгалтын комисст мэргэшсэн багш, мэргэжлийн байгууллагын төлөөлөл болон цагдаагийн байгууллагын мэргэшсэн ажилтанг оролцуулна.” гэж өөрчилсүгэй.

        2.Журмын 3.1.3 дахь заалтыг “Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх журмын дагуу жолоодох эрхийн шалгалтад орох үнэлгээний хуудас авсан;” гэж өөрчилсүгэй.

      3.Журмын 4.4 дэх заалтыг “Шалгалт өгөх болзол хангасан гадаадын иргэн өөрөө хүсвэл онолын шалгалт /тест/-ыг англи хэл болон монгол бичгээр өгч болно;” гэж өөрчилсүгэй.

          4.Журмын 7.3 дахь заалтыг хассугай.

                                 ХӨДӨЛМӨРИЙН САЙД                                                             ХУУЛЬ ЗҮЙН САЙД

                             

                                             Г.БАЯРСАЙХАН                                                                     Д.ДОРЛИГЖАВ