Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /2014 оны А/96, 90 дүгээр тушаалд/

ХУУЛЬ ЗҮЙН САЙД, ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ  ЗӨВЛӨЛИЙН ДАРГЫН

ХАМТАРСАН ТУШААЛ

2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр                               Дугаар А/255,174                     Улаанбаатар хот

ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

        Тахарын албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6, 13 дугаар зүйлийн 13.5, 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:

       1. Хууль зүйн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2014 оны А/96, 90 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журам"-д дор дурдсан агуулгатай 3.2.9, 3.30, 3.31, 3.32 гэсэн заалтуудыг тус тус нэмсүгэй.

           1. /3.2.9.шүүхийн тамгын газраас тахарын үйл ажиллагааг сайжруулах, хамтарч ажиллах чиглэлээр ирүүлсэн санал, шаардлагыг хэрхсэн тухайгаа албан бичгээр эргэж мэдэгдэж байх./

                2. /3.30.Харуул хуяг хавтаст хэрэгтэй богцны цоож лацыг шалган шүүхийн бичиг хүргэгчийн хамт шууданд хүргэх, хүлээн авахад хамт явж аюулгүй ажиллагааг хангах./

              3. /3.31.Тахарын ерөнхий газар шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангаж ажилласан тухай тайлан, цаашид анхаарах асуудлын талаар Шүүхийн ерөнхий зөвлөлд жил бүрийн 12 дугаар сарын 20-ны дотор мэдээлэл хүргүүлж байна./

                 4. /3.32.Шүүхийн тамгын газар, тахарын тойрог, хэсгийн алба жил бүр хийх ажлын төлөвлөгөөг хамтран баталж үр дүнгийн мэдээг өгч байх./

          2. Журмын 3.2.6 дахь заалтын "онцгой нөхцөл" гэсний дараа "байдал, ажлын ачаалал" гэж, 3.29.3 дахь заалтын "урамшуулах," гэсний дараа "сахилгын болон ёс зүйн зөрчил гаргасан" гэж, 4.8.9 дэх заалтын "тухайн" гэсний дараа "тойрог" гэж, 6.12.9 дэх заалтын "байрнаас" гэсний дараа "эрүүл мэндийн байгууллагад болон" гэж, 6.32 дахь заалтын "үед" гэсний дараа "цагдан хорих байр" гэж тус тус нэмэлт оруулсугай.

           3. Журмын 3.3 дахь заалтын ".../драгер/-аар шалгах арга хэмжээг авна." гэснийг ".../драгер/-аар шалгаж согтуурлын зэрэг нь 0.18-с их байгаа тохиолдолд шүүх хуралдаанд оруулахгүй, шүүхээр үйлчлүүлэхгүй байх арга хэмжээ авна" гэж, 3.25 дахь заалтын "Ээлж хүлээлцэх үедээ илтгэх хуудсаа дараагийн ээлжийн харуул болон удирдах даргадаа танилцуулна." гэснийг "Ээлж хүлээлцэх үедээ илтгэх хуудсаа дараагийн ээлжийн харуул болон удирдах дарга, шүүхийн тамгын газрын даргад танилцуулна." гэж," 4.5 дахь заалтын "журмаар" гэснийг "ажиллагаагаар" гэж, 4.8.8 дахь заалтын "завсарлага" гэснийг "завсарлагааны үед цагдан хорих байрнаас ирүүлсэн хоолыг олгох ажлыг зохион байгуулах" гэж, 5.4 дэх заалтын "Шүүгч нүүдэллэн ажиллаж байгаа тохиолдолд тухайн нутаг дэвсгэрийг харьяалах Тойргийн тахарын албанд хамгаалалтад авах тухай хүсэлтийг утсаар болон бичгээр гаргаж болно." гэснийг "Шүүгч, шүүх бүрэлдэхүүн шүүн таслах ажиллагаа явуулахаар томилолтоор болон нүүдлэн ажиллах үед шүүхийн тамгын газрын утсаар болон бичгээр ирүүлсэн мэдэгдлийг үндэслэн тахарын алба хамгаалалтад авна." гэж, 6.21 дэх заалтын "суулгана" гэснийг "суулгаж, буулгана" гэж, 7.1 дэх заалтын "Нийгэмд учруулах хор аюулын эрсдэл өндөр, нэг хэргийн хамтран оролцогч ялтан, яллагдагчийг, мөн нүүлгэн шилжүүлэлтийн үед хүч нэмэгдүүлэн хуяглан хүргэх ажиллагааг зохион байгуулна." гэснийг "Нийгэмд учруулах хор аюулын эрсдэл өндөр ялтан, яллагдагчийг, мөн нүүлгэн шилжүүлэх болон ялтан шилжүүлэх үед хүч нэмэгдүүлэн хуяглан хүргэх ажиллагааг зохион байгуулна." гэж, 7.4 дэх заалтын "алба гаргаж эрх бүхий албан тушаалтан батална." гэснийг "албаны эрх бүхий албан тушаалтан батална." гэж тус тус өөрчлөн найруулсугай.

          4. Журмын 3.13 дахь заалтын "бичиг баримтаа үлдээж", 3.21 дэх заалтын "ажлын бус цаг, долоо хоногийн бямба, ням гараг болон", 6.3 дахь заалтын "нэгээс илүүгүй" гэснийг тус тус хассугай.     

        5. Энэ тушаалыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдөхийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын алба, Тахарын ерөнхий газар, бүх шатны шүүхийн Тамгын газарт, хяналт тавьж ажиллахыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга /Т.Мэндсайхан/, Тахарын ерөнхий газрын дарга /Ц.Азбаяр/ нарт тус тус үүрэг болгосугай.

ХУУЛЬ ЗҮЙН САЙД                                               ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН  ДАРГА

Д.ДОРЛИГЖАВ                                                                             Н.ЛҮНДЭНДОРЖ