A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын агентлагийн даргын тушаал
  • ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦАХИМ МАШИНААР ХҮРГЭХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛСНИЙ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ /Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016.12.07-ны өдрийн 1-3/1855 дугаар албан бичгээр улсын нэгдсэн сангаас хасалт хийсэн./
Бүлэг: 1979

/Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016.12.07-ны өдрийн 1-3/1855 дугаар албан бичгээр улсын нэгдсэн сангаас хасалт хийсэн./

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ

ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Дугаар 1833 Улаанбаатар хот

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦАХИМ МАШИНААР ХҮРГЭХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛСНИЙ

ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.4, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12.10, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 16.2, Засгийн газрын 2015 оны "Төрийн үйлчилгээний цахим машины талаар авах зарим арга хэмжээний тухай" 23 дугаар тогтоолын 1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Төрийн үйлчилгээний цахим машинаар дамжуулан Улсын бүртгэлийн лавлагаа, мэдээлэл олгоход хураах үйлчилгээний хөлсний хэмжээг 1000 төгрөгөөр тогтоосугай.

2.Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Тамгын газрын дарга С.Алтангэрэл, Мэдээллийн технологийн газрын дарга М.Алтанзүрх нарт тус тус даалгасугай.

ДАРГА Ц.ПҮРЭВДОРЖ