A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр

Дугаар 30

Улаанбаатар хот

ТАТВАРЫН АЛДАНГИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ /ЗГ-ын 2017 оны 30-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Татварын ерөнхий хуулийн 60.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй болон татварын алба, татварын улсын байцаагчийн буруугаар татвар төлөгчөөс үндэслэлгүй, илүү хураасан татварт тооцох алдангийн хэмжээг хоног тутамд 0.0537 хувь байхаар тогтоож, 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Татварын алдангийн хэмжээг тогтоох тухай" Засгийн газрын 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 25 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Сангийн сайд Б.БОЛОР