Хэвлэх DOC Татаж авах
Хүдрийн далд уурхайн аюулгүй байдлын  дүрмийг шинэчлэн батлах тухай

УУЛ УУРХАЙН САЙД, ХӨДӨЛМӨРИЙН САЙДЫН

ХАМТАРСАН ТУШААЛ

2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр                                    Дугаар 229/А232                                                     Улаанбаатар хот                                                                                           

Хүдрийн далд уурхайн аюулгүй байдлын

дүрмийг шинэчлэн батлах тухай

Монгол Улсын “Засгийн газрын тухай” хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дах хэсэг, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3 дах заалт, Монгол Улсын Их Хурлын 2014 оны 18 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ын 2.1.7 дах заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.“Хүдрийн далд уурхайн аюулгүй байдлын дүрэм”-ийг хавсралтын ёсоор баталсугай.

2.Дүрмийг аж ахуйн нэгж байгууллагуудад сурталчлах, сургалт зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Батхүү/, Хөдөлмөрийн яамны Хөдөлмөрийн харилцааны бодлого зохицуулалтын газар /Б.Алимаа/-т тус тус даалгасугай.

3.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Үйлдвэр, худалдааны сайдын 2001 оны 123 дугаар тушаал, Уул уурхайн сайдын 2015 оны 183 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

УУЛ УУРХАЙН САЙД      Р.ЖИГЖИД                           ХӨДӨЛМӨРИЙН САЙД            Г.БАЯРСАЙХАН