Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Хоригдсон этгээдэд эмнэлгийн тусламж үзүүлэх, түүнийг эрүүл мэндийн байгууллагад эмчлэх/

ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН САЙД, ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 59,А/67

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

"Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хууль"-ийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:

1."Хоригдсон этгээдэд эмнэлгийн тусламж үзүүлэх, түүнийг эрүүл мэндийн байгууллагад эмчлэх, цагдан хорих байранд эмнэлгийн мэргэжилтэн ирж үйлчлэх журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэ тушаалыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс эхлэн дагаж, мөрдөн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга /бригадын генерал Б.Билэгт/, Цагдаагийн ерөнхий газрын дарга /Тэргүүн комиссар Р.Чингис/, Тахарын ерөнхий газрын дарга /Тэргүүн тахар Ц.Азбаяр/, Төв эмнэлэг, Тусгай мэргэжлийн төв, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Аймгийн эрүүл мэндийн газрын захирал, дарга нарт даалгасугай.

3.Тушаалын хавсралтаар батлагдсан журмыг баримтлан ажиллахыг Улсын ерөнхий прокурорын газар /Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан/,  Авлигатай тэмцэх газрын дарга /Тэргүүн комиссар Н.Ганболд/,  Тагнуулын ерөнхий газрын дарга /Хошууч генерал Б.Хурц/ нарт зөвлөсүгэй.

4.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2005 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 37/64 дугаар хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

 ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН САЙДЫН                                                         ХУУЛЬ ЗҮЙН САЙД

  ҮҮРГИЙГ ГҮЙЦЭТГЭГЧ

                               

                      Ц.ОЮУНБААТАР                                                                    Д.ДОРЛИГЖАВ