- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Ургамал хамгаалах биологийн гаралтай бодисыг турших, бүртгэх/
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙДЫН ТУШААЛ
2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр
Дугаар А-63
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Ургамал хамгааллын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1. "Ургамал хамгаалах биологийн гаралтай бодисыг турших, бүртгэх, тэдгээрийг хэрэглэх, бүртгэлээс хасах, устгах журам" - ыг хавсралтаар баталсугай.
2. Журмыг хууль зүйн яаманд хүргүүлж улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж арга хэмжээ авахыг Төрийн захиргааны удирдлагын газар (О.Амгаланбаатар)-т даалгасугай.
3. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Ц.Болорчулуун)-т үүрэг болгосугай.
САЙД Р.БУРМАА
Текст томруулах
A
A
A