A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр

Дугаар 10

Улаанбаатар хот

Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай

Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6.3 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1. Найдансүрэнгийн Золжаргалыг өөрийн хүсэлтийг үндэслэн Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалаас чөлөөлсүгэй.

2. Энэ тогтоолыг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД