Хэвлэх DOC Татаж авах
Журам шинэчлэн батлах тухай

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД,

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар А/40,113

Журам шинэчлэн батлах тухай

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1.Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журам-ыг нэгдүгээр хавсралтаар, Яллагдагчийг хуяглан хүргэх, албадан ирүүлэх, эрэн сурвалжлах ажиллагаа явуулах журам”-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

2.Энэ журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын алба, бүх шатны шүүхийн Тамгын газарт, хяналт тавьж ажиллахыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга /Т.Мэндсайхан/, Цагдаагийн ерөнхий газрын дарга /Р.Чингис/ нарт тус тус үүрэг болгосугай.

3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Хууль зүйн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/96, 90 дүгээр, 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/255, 174 дүгээр хамтарсан тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД С.БЯМБАЦОГТ

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Н.ЛҮНДЭНДОРЖ

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 3662 дугаарт бүртгэв.