Хэвлэх DOC Татаж авах
Журам батлах тухай

МОНГОЛ УЛСЫН

ХУУЛЬ ЗҮЙ ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ

2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар А/62

Журам батлах тухай

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:

1.Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэх журам-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газар /тэргүүн комиссар Р.Чингис/, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Э.Энхтуяа/ нарт тус тус даалгасугай.

3.Энэ тушаал гарсантай холбогдуулан Хууль зүйн сайдын 2013 оны А/121, 2013 оны А/201 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4.Энэ журмыг 2016 оны 10 дугаар сарын 15-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

САЙД                                           С.БЯМБАЦОГТ

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 3666 дугаарт бүртгэв.