Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр                                                                                Дугаар 317                                                                                             Улаанбаатар хот

 

                                                                                                                                    Дүрэм шинэчлэн батлах тухай

 

Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11, 17 дугаар зүйлийн 17.2.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

1.“Цахилгаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч-Хэрэглэгч хоорондын аж ахуйн харилцааны дүрэм”-ийг нэгдүгээр, “Дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч-Хэрэглэгч хоорондын аж ахуйн харилцааны дүрэм”-ийг хоёрдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

2.Батлагдсан дүрмийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг цахилгаан, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд /гүйцэтгэх захирал, захирал, дарга/-үүдэд үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Эрчим хүчний зохицуулах хорооны Ажлын алба /Х.Эрдэнэчулуун/-нд даалгасугай.

4.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах газрын /хуучнаар/ “Дүрэм батлах тухай” 2002 оны 24, 30, 31, 33, 40, 44, 82, 93, 2006 оны 13, 19, 30, 31, 32, 38, 72, 2008 оны 4, 2010 оны 126 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА                                                                       С.ОТГОНБАЯР

ЗОХИЦУУЛАГЧ                                                      Д.БАССАЙХАН

ЗОХИЦУУЛАГЧ                                                      Р.МЯГМАР

ЗОХИЦУУЛАГЧ                                                      Т.ГАНТӨМӨР

 

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 3667 дугаарт бүртгэв.