A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр

Дугаар 192

Улаанбаатар хот

ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 11.1.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүн"-ийг дор дурдсанаар шинэчлэн баталсугай:

Дарга -Монгол Улсын Шадар сайд

Орлогч дарга -Нийслэлийн Засаг дарга

Гишүүд: -Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний бөхийн салбар хорооны дарга;

-Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, Хурдан морины салбар хорооны дарга;

-Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний сурын салбар хорооны дарга;

-Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Шагайн харвааны салбар хорооны дарга;

-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд, Урлаг, соёлын арга хэмжээний салбар хорооны дарга;

-Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Төрийн ёслол, үйлчилгээний салбар хорооны дарга;

-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга, Хэвлэл, мэдээлэл, сурталчилгааны салбар хорооны дарга;

-Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга, Тохижилт, засвар, худалдаа, үйлчилгээний салбар хорооны дарга;

-Цагдаагийн ерөнхий газрын дарга, Хэв журмын салбар хорооны дарга;

-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд;

-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд;

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга (зөвшилцсөнөөр);

-Улсын Их Хурлын Тамгын газрын Нарийн бичгийн дарга (зөвшилцсөнөөр);

-Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Төрийн ёслолын албаны дарга;

-Монгол Улсын Шадар сайдын ахлах зөвлөх;

-Гадаад харилцааны яамны Дипломат ёслолын газрын захирал;

-Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга;

-Төв аймгийн Засаг дарга;

-Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал;

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга;

-Биеийн тамир, спортын газрын Спортын анагаах ухааны албаны их эмч;

Нарийн бичгийн дарга -Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 65 дугаар тогтоол, "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 352 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Монгол Улсын Шадар сайд У.ХҮРЭЛСҮХ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр

Дугаар 27

Улаанбаатар хот

ЗАСГИЙН ГАЗРЫН КОМИСС, ХОРОО, ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ, АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙ ТУХАЙ

 Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 6.1, Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 20.3, Цөмийн энергийн тухай хуулийн 10.3, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 22.9, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 14.6, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 11.1.3, Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 18.2, Усны тухай хуулийн 9.1.5, Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 7.3, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 41.2, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн 8.3, Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 6.2, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 6.4, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 132.3, Хүнсний тухай хуулийн 18.4, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 14.3, Оюуны өмчийн тухай хуулийн 10.3, Монгол Улсын хилийн тухай хуулийн 29.1-д заасныг болон Улсын Их Хурлын 2003 оны 41 дүгээр тогтоол, Улсын Их Хурлын 2014 оны 17 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 

/ Энэ хэсэгт Засгийн газрын 2017 оны 93 дугаар тогтоол, Засгийн газрын 2018 оны 63 дугаар тогтоол, Засгийн газрын 2020 оны 108 дугаар тогтоол, Засгийн газрын 2021 оны 71 дүгээр тогтоолоор тус тус нэмэлт, өөрчлөлт орсон /

1. Гаалийн тарифын зөвлөлийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, Стандартчиллын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 2 дугаар, Цөмийн энергийн комиссын бүрэлдэхүүнийг 3 дугаар, Улсын онцгой комиссын бүрэлдэхүүнийг 4 дүгээр, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хорооны бүрэлдэхүүнийг 5 дугаар, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг 6 дугаар, Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн хорооны бүрэлдэхүүнийг 7 дугаар, Хэмжил зүйн зөвлөлийн бүрэлдэхүүнийг 8 дугаар, Жендэрийн үндэсний хорооны бүрэлдэхүүнийг 9 дүгээр, Усны үндэсний хорооны бүрэлдэхүүнийг 10 дугаар, Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 11 дүгээр, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн бүрэлдэхүүнийг 12 дугаар, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг 13 дугаар, Тогтвортой хөгжлийн үндэсний хорооны бүрэлдэхүүнийг 14 дүгээр, Химийн хорт болон аюултай бодисын бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 15 дугаар, Мэргэжлийн боловсрол, сургалтын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 16 дугаар, Архидан согтуурахтай тэмцэх сангийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг 17 дугаар, Монгол судлалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 18 дугаар, Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 19 дүгээр хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталсугай. 

(Энэ заалтад Засгийн газрын 2017 оны 77 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон. Энэ тогтоолын 5 дугаар хавсралтад Засгийн газрын 2017 оны 77, 137 дугаар тогтоол, 21 дүгээр хавсралтад Засгийн газрын 2017 оны 93 дугаар тогтоол, 9 дүгээр хавсралтад Засгийн газрын 2018 оны 125 дугаар тогтоол, 2020 оны 115 дугаар тогтоол, 12 дугаар хавсралтад Засгийн газрын 2018 оны 308 дугаар тогтоол, 3, 7,11,12,18, 20 дугаар хавсралтад Засгийн газрын 2018 оны 289 дүгээр тогтоол, 9 дүгээр хавсралтад Засгийн газрын 2019 оны 148 дугаар тогтоол, 18 дугаар хавсралтад Засгийн газрын 2019 оны 160 дугаар тогтоол, 10 дугаар хавсралтад Засгийн газрын 2019 оны 387 дугаар тогтоол, Засгийн газрын 2021 оны 100 дугаар тогтоол, 9 дүгээр хавсралтад Засгийн газрын 2022 оны 84 дүгээр тогтоол, мөн 14, 15, 19, 20, 23  дугаар хавсралтад Засгийн газрын 2022 оны 191 дүгээр тогтоолоор тус тус нэмэлт, өөрчлөлт орсон. Засгийн газрын 2017 оны 288 дугаар тогтоолоор 22 дугаар хавсралт, Засгийн газрын 2018 оны 63 дугаар тогтоолоор 23 дугаар хавсралт, 251 дүгээр тогтоолоор 24 дүгээр хавсралт, Засгийн газрын 2019 оны 128 дугаар тогтоолоор 25 дугаар хавсралт, Засгийн газрын 2019 оны 159 дүгээр тогтоолоор 26 дугаар хавсралт, Засгийн газрын 2019 оны 458 дугаар тогтоолоор 27 дугаар хавсралт, Засгийн газрын 2020 оны 108 дугаар тогтоолоор 28 дугаар хавсралт, Засгийн газрын 2021 оны 71 дүгээр тогтоолоор 29 дүгээр хавсралт, Засгийн газрын 2021 оны 246-250 дугаар тогтоолоор 30-34 дүгээр хавсралт, Засгийн газрын 2021 оны 333 дугаар тогтоолоор 35 дугаар хавсралтыг тус тус нэмсэн. Энэ тогтоолын 4 дүгээр хавсралтыг Засгийн газрын 2020 оны 2 дугаар тогтоолоор, 23 дугаар хавсралтыг Засгийн газрын 2020 оны 189 дүгээр тогтоолоор, 14 дүгээр хавсралтыг Засгийн газрын 2021 оны 10, 102 дугаар тогтоолоор, 9 дүгээр хавсралтыг Засгийн газрын 2021 оны 107 дугаар тогтоолоор, 11 дүгээр хавсралтыг Засгийн газрын 2022 оны 6 дугаар тогтоолоор, 3 дугаар хавсралтыг Засгийн газрын 2022 оны 24 дүгээр тогтоолоор, 16 дугаар хавсралтыг Засгийн газрын 2022 оны 172 дугаар тогтоолоор, 31 дүгээр хавсралтыг Засгийн газрын 2022 оны 262 дугаар тогтоолоор, 5 дугаар хавсралтыг Засгийн газрын 2022 оны 247 дугаар тогтоолоор тус тус өөрчлөн баталсан)

2. Засгийн газрын гишүүний эрхлэх ажлын хүрээнд үйл ажиллагаа явуулах орон тооны бус Засгийн газрын комисс, хороо, зөвлөл, ажлын хэсэг болон тэдгээрийн даргыг 20 дугаар хавсралт ёсоор баталсугай.

/ Энэ хавсралтад Засгийн газрын 2019 оны 110, 128 дугаар тогтоолоор тус тус өөрчлөлт орсон /

3. Засгийн газрын гишүүний эрхлэх ажлын хүрээнд үйл ажиллагаа явуулах энэ тогтоолын 20 дугаар хавсралтаар баталсан орон тооны бус комисс, хороо, зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг холбогдох Засгийн газрын гишүүнтэй зөвшилцөн, Засгийн газрын агентлагийн даргатай тохиролцсоны үндсэн дээр шинэчлэн баталж ажиллуулахыг холбогдох Засгийн газрын гишүүдэд даалгасугай.

4. Хууль тогтоомжид заасан байнгын үйл ажиллагаатай, орон тооны бус Засгийн газрын комисс, хороо, зөвлөл, ажлын хэсэг байгуулахдаа энэ тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэж байхыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгосугай.

5. Засгийн газраас баталсан үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, уялдуулан зохицуулах, хяналт тавих үүрэг бүхий зөвлөл, комисс, хороо, ажлын хэсгийг тухайн асуудлыг эрхэлсэн Засгийн газрын гишүүн ахалж, бүрэлдэхүүнийг томилон ажиллаж тухайн хөтөлбөрийн хэрэгжилтийн дүнг Засгийн газарт танилцуулж байхаар тогтоосугай.

6. Засгийн газраас баталсан салбар дундын чанартай үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, уялдуулан зохицуулах, хяналт тавих үүрэг бүхий зөвлөл, комисс, хороо, ажлын хэсгийг тухайн асуудлыг эрхэлсэн Засгийн газрын гишүүд тохиролцсоны үндсэн дээр Засгийн газрын аль нэг гишүүн ахалж, бүрэлдэхүүнийг томилон ажиллаж хөтөлбөрийн хэрэгжилтийн дүнг Засгийн газарт танилцуулж байхаар тогтоосугай.

7. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 2005 оны 44 дүгээр тогтоолоор баталсан ""Ногоон хэрэм" үндэсний хөтөлбөр"-ийн Тавдугаар хэсгийн 1 дүгээр зүйлийн "б" заалтын "… Монгол Улсын Ерөнхий сайд..." гэснийг "...байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн ..." гэж, мөн хэсгийн 1 дүгээр зүйлийн "г" заалтын "…Байгаль орчны сайд..." гэснийг "…байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн дарга..." гэж, Засгийн газрын 2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 1 дүгээр тогтоолоор баталсан ""Дэлхийн монголчууд" хөтөлбөр"-ийн 7.2 дахь заалтын "…Засгийн газар..." гэснийг "гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн..." гэж, Засгийн газрын 2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 2 дугаар тогтоолоор баталсан ""Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр"-ийн 6.2 дахь заалтын "…Засгийн газар..." гэснийг "гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн..." гэж, Засгийн газрын 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 287 дугаар тогтоолоор баталсан ""Сав, баглаа боодол" үндэсний хөтөлбөр"-ийн 5.2 дахь заалтын "…Засгийн газар..." гэснийг "…хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн..." гэж тус тус өөрчилсүгэй.

8. Засгийн газрын 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 88 дугаар тогтоолоор баталсан "Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссуудын Монголын хэсгийн удирдах бүрэлдэхүүн"-нд дор дурдсан агуулга бүхий 39 дүгээр заалт нэмсүгэй:

/ Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон /

"39. Архивын салбарт хамтран ажиллах Монгол Улс, Оросын Холбооны Улсын хамтарсан комиссын Монголын хэсэг

Дарга-Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Архивын ерөнхий газрын дарга

Орлогч дарга-Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын захирал"

9. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүний тухай" Засгийн газрын 2012 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 98 дугаар тогтоол, "Хүн амын асуудлаархи үндэсний хороо байгуулах тухай" Засгийн газрын 2013 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 97 дугаар тогтоол, "Гаалийн тарифын зөвлөлийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 97 дугаар тогтоол, "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 392 дугаар тогтоол, "Жендэрийн үндэсний хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2015 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 35 дугаар тогтоол, "Бүрэлдэхүүн шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2015 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 69 дүгээр тогтоол, "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 206 дугаар тогтоол, "Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай" Засгийн газрын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 268 дугаар тогтоол, "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 401 дүгээр тогтоол, "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 409 дүгээр тогтоол, "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2015 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 428 дугаар тогтоол, "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 473 дугаар тогтоол, "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 475 дугаар тогтоол, "Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай" Засгийн газрын 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 56 дугаар тогтоол, "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2016 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 236 дугаар тогтоол, "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 1 дүгээр тогтоол, "Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 70 дугаар тогтоол, "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 89 дүгээр тогтоол, "Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 168 дугаар тогтоол, "Зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай" Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 179 дүгээр тогтоол, "Хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 192 дугаар тогтоол, "Нээлттэй засгийн түншлэлийн тухай" Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 381 дүгээр тогтоолын 2 дугаар зүйл, "Дүрэм шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2013 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 245 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлээр баталсан 2012 оны 98 дугаар тогтоолын 20 дугаар хавсралт, "Дүрэм баталж, тогтоолд нэмэлт оруулах тухай" Засгийн газрын 2014 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 143 дугаар тогтоолын 2 дугаар зүйл, "Зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журам батлах тухай" Засгийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 136 дугаар тогтоолоор баталсан 1 дүгээр хавсралт, "Засгийн газрын агентлаг, төрийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 501 дүгээр тогтоолын 13 дугаар зүйл, "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 195 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Монгол Улсын сайд,  Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.МӨНХБАТ