Хэвлэх DOC Татаж авах
Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

ХӨВСГӨЛ АЙМГИЙН МӨРӨН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2017 оны 2 дугаар сарын 01-ний өдөр                                  Дугаар 09                                               Мөрөн

 

Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 03 дугаар бүлгийн 18 дугаар зүйлийн 18.1.2-д, 18.3, 25 дугаар зүйлийн 25.1, Хог хаягдлын тухай хуулийн 02 дугаар бүлгийн 08 дугаар зүйлийн 8.2, 20 дугаар зүйл, Татварын тухай хуулийн 02 дугаар бүлгийн 08 дугаар зүйлийн 8.7, Аймгийн ИТХ-ын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 82 дугаар тогтоолуулыг тус тус үндэслэн Сумын ИТХ-ын ээлжит II хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Тус сумын нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хавсралтаар баталсугай.

2. Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг батлагдсан тарифын дагуу Албан байгууллага, Аж ахуйн нэгж, Үйлдвэрлэл, Үйлчилгээний газрууд, айл өрхүүдэд дагаж мөрдүүлэн хэрэгжүүлж ажиллахыг сумын Засаг дарга /Ц.Гансүх/-д даалгасугай.

3. Хог хаягдлын тухай, Эрүүл ахуйн тухай, Агаарын тухай хуулинд өөрчлөлт орж, зарим хууль хүчингүй болсон нэршил шиэнчлэгдсэнтэй холбогдуулан 2013 оны 3 дугаар сарын 14-ны өдрийн 25 дугаар тогтоолыг хүчингүй болгосонд тооцсугай.

4.Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга /Т.Мягмарсүрэн/-д үүрэг болгосугай.

 

                             ДАРГА                                           Б.НЯМДАВАА

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 3698 дугаарт бүртгэв.