- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Цагдаагийн алба хаагчийн тангараг анх болон давтан өргөх ёслолын журам/
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр
Дугаар 75
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Цагдаагийн албаны тухай хуулийн 9.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Цагдаагийн алба хаагчийн тангараг анх болон давтан өргөх ёслолын журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтод даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.БЯМБАЦОГТ
Текст томруулах
A
A
A