A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр

Дугаар 115

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 25.1.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1. Засгийн газрын 2015 оны 346 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх үндэсний хөтөлбөр"-ийн 5.4.2 дахь заалтын "тахарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны" гэснийг "цагдаагийн" гэж өөрчилсүгэй.

2. Мөн хөтөлбөрийн "Нэг" дэх хэсгийн 5 дахь догол мөрний ", тахарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага" гэснийг хассугай.

3. Засгийн газрын 2015 оны 346 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө"-ний 5.4 дэх заалтын "Хэрэгжүүлэх үйл ажиллагаа" гэсэн хэсгийн "тахарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны" гэснийг "цагдаагийн" гэж, 1.1, 1.2, 2.2, 2.3, 3.1, 3.2, 3.3, 4.1, 4.2, 4.3, 5.1, 5.2, 5.3, 5.4, 5.5, 6.4, 7.3, 7.4 дэх заалтын "Хариуцах байгууллага" гэсэн хэсгийн "тахарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага" гэснийг "Цагдаагийн ерөнхий газар" гэж тус тус өөрчилсүгэй.

4. Мөн төлөвлөгөөний 4.4, 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2 дахь заалтын "Хариуцах байгууллага" гэсэн хэсгийн "тахарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага" гэснийг тус тус хассугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.БЯМБАЦОГТ