A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ, НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр

Улаанбаатар хот

2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр "Хууль хүчингүй болсонд тооцох тухай" хуулиар хүчингүй болсон.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ, НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

1 дүгээр зүйл.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох болон Нийгмийн халамжийн тухай хуулийн 12.1.1-д заасан нийгмийн халамжийн тэтгэвэр авах насны болзлыг доор дурдсанаар тогтоон хэрэгжүүлнэ:

Хэвлэх

Тэтгэвэр тогтоолгох он

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан даатгуулагч болон Нийгмийн халамжийн тухай хуулийн 12.1.1-д заасан иргэний тэтгэвэр тогтоолгох нас

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн тэтгэвэр тогтоолгох нас

эрэгтэй

эмэгтэй

эмэгтэй

2017

60 нас

55 нас

50 нас

2018

60 нас 6 сар

55 нас 6 сар

50 нас 6 сар

2019

61 нас

56 нас

51 нас

2020

61 нас 6 сар

56 нас 6 сар

51 нас 6 сар

2021

62 нас

57 нас

52 нас

2022

62 нас 6 сар

57 нас 6 сар

52 нас 6 сар

2023

63 нас

58 нас

53 нас

2024

63 нас 6 сар

58 нас 6 сар

53 нас 6 сар

2025

64 нас

59 нас

54 нас

2026

64 нас 6 сар

59 нас 6 сар

54 нас 6 сар

2027

65 нас

60 нас

55 нас

2028

-

60 нас 6 сар

-

2029

-

61 нас

-

2030

-

61 нас 6 сар

-

2031

-

62 нас

-

2032

-

62 нас 6 сар

-

2033

-

63 нас

-

2034

-

63 нас 6 сар

-

2035

-

64 нас

-

2036

-

64 нас 6 сар

-

2037

-

65 нас

-

2 дугаар зүйл.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан өндөр насны тэтгэврийг өөрийн хүсэлтээр 60 насандаа тогтоолгох даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих доод хугацааг 2034 он хүртэл жил бүр 3 сараар нэмэгдүүлнэ.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД