Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг хийлгэх үйл ажиллагаанд хяналт тавих, лавлагаа олгох/

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ
2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар А/159

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.8 дахь заалт, 9.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.“Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг хийлгэх үйл ажиллагаанд хяналт тавих, лавлагаа олгох журам”-ыг нэгдүгээр, “Тамга, тэмдэг, баталгааны тэмдгийн хяналтын дугаарын маягт”-ыг хоёрдугаар  хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

2.Энэ журмыг хэрэгжүүлж ажиллахыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга /Р.Содхүү/-д даалгасугай.

3.Энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /Г.Баясгалан/-д даалгасугай.

4.Энэ журам батлагдсантай холбогдуулан Хууль зүйн сайдын 2015 оны А/42 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД                                                 С.БЯМБАЦОГТ