Хэвлэх DOC Татаж авах
Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг томилох тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2017 оны 06 дугаар сарын 09 өдөр Дугаар 44  Төрийн ордон, Улаанбаатар хот

Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг томилох тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.7 дахь хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар Гэлэгпилийн Чулуунбаатарыг томилсугай.

2.Энэ тогтоолыг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

                       


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА                                                              Ц.НЯМДОРЖ