Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашинд ногдуулсан онцгой албан татварыг буцаан олгох журам/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2017 оны 6 дугаар сарын 9-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 165

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Онцгой албан татварын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашинд ногдуулсан онцгой албан татварыг буцаан олгох журмыг хавсралт ёсоор баталсугай.

2. Онцгой албан татварыг буцаан олгох ажлыг 2017 онд багтаан зохион байгуулж дуусгах арга хэмжээ авч, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт нарт тус тус даалгасугай.

3. Энэ тогтоолыг 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд                                         Ж.ЭРДЭНЭБАТ

Сангийн сайд                                                                  Б.ЧОЙЖИЛСҮРЭН