Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн алба хаагчийн эрүүл мэндийн байдлыг тодорхойлох журам/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 144

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Батлан хамгаалах тухай хуулийн 13.1.9-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн алба хаагчийн эрүүл мэндийн байдлыг тодорхойлох журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Журмын хэрэгжилтийг ханган ажиллахыг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, аймаг, нийслэл (дүүрэг)-ийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                               Ж.ЭРДЭНЭБАТ

Батлан хамгаалахын сайд                                                   Б.БАТ-ЭРДЭНЭ