Хэвлэх DOC Татаж авах
ЖАГСААЛТ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Гаалийн албан татвараас чөлөөлөх ЖДҮ тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 168

ЖАГСААЛТ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай 2014 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн хуулийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Гаалийн албан татвараас чөлөөлөх жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалтыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн нарт даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Жагсаалт шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2014 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 191 дүгээр тогтоол, “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Засгийн газрын 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 264 дүгээр тогтоолыг тус тус  хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                          Ж.ЭРДЭНЭБАТ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн

үйлдвэрийн сайд                                                             П.СЭРГЭЛЭН