Хэвлэх DOC Татаж авах
Тушаал, захирамжийн хавсралтад нэмэлт,  өөрчлөлт оруулах тухай

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД,

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХАМТАРСАН

ТУШААЛ, ЗАХИРАМЖ

2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр          Дугаар А72 - А/174 Улаанбаатар хот
 

Тушаал, захирамжийн хавсралтад нэмэлт,

өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Агаарын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.3-т заасныг тус тус үндэслэн ТУШААХ/ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг даргын хамтарсан 2017 оны А/04-А/19 дүгээр тушаал, захирамжийн 1 дүгээр хавсралтаар баталсан “Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүс"-ийн 1 дүгээр бүс, Баянзүрх дүүрэг гэсэн хэсгийн “19,” гэсний дараа "20,'’ гэж, Чингэлтэй дүүрэг гэсэн хэсгийн "18" гэсний дараа ", 19” гэж, Сүхбаатар дүүрэг гэсэн хэсгийн "18” гэсний дараа", 19, 20” гэж, 2 дугаар бүс, Сонгинохайрхан дүүрэг гэсэн хэсгийн "20,” гэсний дараа “21," гэж, Баянзүрх гэсэн хэсгийн "10,” гэсний дараа “11,’гэж, Хан-Уул дүүрэг гэсэн хэсгийн “11,” гэсний дараа “12, 13, 14," гэж тус тус нэмсүгэй.

2.Мөн тушаал, захирамжийн 2 дугаар хавсралтаар баталсан ‘Агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журам”-ын 2.1.1 дэх заалтын “51 хорооны 122.687 өрхийг гэснийг “55 хорооны 130.706 өрхийг” гэж, 2.2.1 дэх заалтын “21 хорооны 43.459 өрхийг гэснийг “26 хорооны 51.910 өрхийг” гэж тус тус өөрчилсүгэй.

        

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ

ЖУУЛЧЛАЛЫН САЙД

  Д.ОЮУНХОРОЛ

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ

  С.БАТБОЛД