Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Тусламж, хандиваар малын эм, эмнэлгийн хэрэгсэл хүлээн авах/

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр                              Дугаар А-138                         Улаанбаатар хот  

                   Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15.8 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

                   1.“Тусламж, хандиваар малын эм, эмнэлгийн хэрэгсэл хүлээн авах журам”-ыг хавсралтаар баталсугай.

                   2.Энэхүү журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Мал эмнэлэг, үржлийн газар (М.Галбадрах)-т, журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар ( Н. Ганибал)-т тус тус үүрэг болгосугай.

САЙД                                                  Р. БУРМАА