Хэвлэх DOC Татаж авах
ТӨСВИЙН СУУРЬ НОРМЫН НЭМЭЛТИЙГ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН САЙДЫН ТУШААЛ
2003 оны 5 дугаар сарын 27-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 113

ТӨСВИЙН СУУРЬ НОРМЫН НЭМЭЛТИЙГ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Барилгын тухай хууль-ийн 6.1.2 дахь заалт,Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн газрын дэргэдэх Салбарын шинжлэх ухаан, техник, эдийн засгийн зөвлөлийн хурлын 2003 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 11 дүгээр тэмдэглэлийг үндэслэн ТУШААХ нь:

1.Барилга, сантехникийн ажлын төсвийн суурь нормын нэмэлт /БНбд 81-02-03/-г хавсралтаар баталсугай.

2.Төсвийн суурь нормын нэмэлтийг сурталчлах, хэвлэн олшруулах, барилгын байгууллагуудад мөрдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн газар (Б.Бямбажав)-т даалгасугай.

                                    САЙД                                                 Б.ЖИГЖИД

Улсын нэгдсэн бүртгэлийн 2003 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 2089 дүгээрт бүртгэв