- Нүүр
- Сайдын тушаал
- БАРИЛГА ЗАСВАРЫН АЖЛЫН ХӨДӨЛМӨР ЗАРЦУУЛАЛТЫН НЭГДСЭН ЖИШИГ НОРМ БАТЛАХ ТУХАЙ- БХБС-ын 2021 оны 13 дугаар тушаалаар хүчингүй болсон.
МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН САЙДЫН ТУШААЛ
2003 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр
Дугаар 238
Улаанбаатар хот
БАРИЛГА ЗАСВАРЫН АЖЛЫН ХӨДӨЛМӨР ЗАРЦУУЛАЛТЫН НЭГДСЭН ЖИШИГ НОРМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын "Барилгын тухай хууль-ийн 6.1.2 дахь заалт, Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн газрын дэргэдэх Салбарын шинжлэх ухаан, техник, эдийн засгийн зөвлөлийн хурлын 2003 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 21 дүгээр тэмдэглэлийг үндэслэн ТУШААХ нь:
1. Барилга засварын ажлын хөдөлмөр зарцуулалтын нэгдсэн жишиг норм /БНбд 83-20а-03/-г хавсралтаар баталсугай.
2. Барилга засварын ажлын хөдөлмөр зарцуулалтын нэгдсэн жишиг норм/БНбд 83-20а-03/-ийг хэвлэн олшруулж барилгын байгууллагуудад мөрдүүлэх, барилга засварын ажлын төсвийн суурь норм боловсруулах ажилд хэрэглэхийг Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн газар (Б.Бямбажав), Барилга архитектур корпораци /Д.Хайсамбуу/-д даалгасугай.
САЙД Б.ЖИГЖИД
Улсын нэгдсэн бүртгэлийн 2004 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 2358 дугаарт бүртгэв
Текст томруулах
A
A
A