A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 12 дугаар захирамж Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ

Дугаар 04

2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хот

Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны

12 дугаар захирамж Үндсэн хуулийн холбогдох

заалтыг зөрчсөн эсэх маргааныг

хянан шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 12.00 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Жанцан, Т.Лхагваа /илтгэгч/, Ш.Цогтоо, Н.Чинбат нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн Б.Сүхбат хүрэлцэн ирээгүй бөгөөд Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Бямбасүрэн, Ч.Дондогмаа нар оролцов.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн "Засаг даргаар томилох, ажлаас чөлөөлөх тухай" 12 дугаар захирамж нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна." гэж заасныг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Нэг. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн оршин суугч, иргэн Б.Сүхбатаас Үндсэн хуулийн цэцэд хандан дараах агуулга бүхий мэдээллийг ирүүлжээ. Үүнд:

"Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр "Засаг даргаар томилох, ажлаас чөлөөлөх тухай" 12 дугаар захирамжаар Лхагвасүрэнгийн Ганболдыг Хөвсгөл аймгийн Засаг даргаар томилжээ. Гэвч Засаг даргаар томилогдсон Л.Ганболдын төрийн албанд ажилласан байдал нь тогтоогдохгүй байгаа бөгөөд "Лидеркашемир" ХХК болон Монгол Ардын Намын хороонд ажиллаж байсан нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйл 26.5.2 дахь заалтад Засаг даргад нэр дэвшигч нь "төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх" гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй байна.

Тодруулбал, Л.Ганболдыг төрийн албанд огт ажиллаагүй байхад, дээрх хуулийг зөрчин Ерөнхий сайд 2016 оны 12 дугаар захирамжийг гаргасан нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна." гэснийг зөрчсөн эсэхийг тогтоож өгнө үү" гэжээ.

Хоёр. Уг мэдээллийг урьдчилан шалгах ажиллагааны явцад холбогдох тайлбар, нотлох баримтыг Монгол Улсын Ерөнхий сайд болон Төрийн албаны зөвлөлөөс гаргуулсан болно.

Гурав. Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 19 дүгээр захирамжаар томилогдсон Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ариунболдоос Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

"Монгол Улсын Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Хурлаас нэр дэвшүүлж, аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд ... дөрвөн жилийн хугацаагаар томилно." гэж заасан. Мөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт "...аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно.", мөн зүйлийн 3 дахь хэсэгт "Энэ хуулийн 26.2-т заасан журмаар нэр дэвшүүлсэн бол аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд 4 жилийн хугацаагаар томилох ..." гэж тус тус хуульчилсны дагуу Ерөнхий сайд 2016 оны 12 дугаар захирамжаараа Л.Ганболдыг Хөвсгөл аймгийн Засаг даргаар томилсон.

Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд нь 2009-2013 онд Хөвсгөл аймгийн Засаг даргын орон нутгийн бодлогын зөвлөхөөр, 2013-2016 онд Хөвсгөл аймгийн Монгол Ардын Намын хорооны даргаар ажиллаж байсан. Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.14 дэх заалтад зааснаар улс төрийн албан тушаалтны бүрэн эрхийнх нь хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх орон тооны зөвлөх, туслах, хэвлэл мэдээллийн ажилтны албан тушаал нь төрийн албаны улс төрийн албан тушаалд хамаардаг тул Л.Ганболдын 2009-2013 онд Хөвсгөл аймгийн Засаг даргын орон нутгийн бодлогын зөвлөхөөр ажилласан хугацаа нь төрийн алба хаасан хугацаанд хамаарч байна.

Мөн Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд "Улсын Их Хуралд суудалтай намын байгууллагад орон тооны албан тушаал эрхэлж байсан иргэн төрийн албанд шилжин ажиллавал намын байгууллагад ажилласан дээрх хугацааг төрийн алба хаасан хугацаанд оруулан тооцно" гэж заасан. Засаг дарга Л.Ганболдын 2013-2016 онд Хөвсгөл аймгийн Монгол Ардын Намын хорооны даргаар ажилласан хугацаа нь дээрх хуулийн үндэслэлийн дагуу төрийн албанд ажилласан хугацаанд тооцогдож байна.

Түүнчлэн Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Л.Ганболдыг Засаг даргад нэр дэвшүүлсэн тогтоолыг Монгол Улсын Ерөнхий сайдад албан ёсоор ирүүлэхдээ Хөвсгөл аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 3/1495 дугаартай албан бичгийг хавсарган ирүүлсэн бөгөөд уг албан бичигт "Л.Ганболдын намын байгууллагад ажилласан жилийг 1995 оны Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу төрийн албанд ажилласнаар тооцож болно" гэж дурдсан байна.

Л.Ганболдын дээр дурдсан ажилласан байдлаас үзэхэд түүний төрийн албанд ажилласан хугацаа 7 жил байх бөгөөд тэрээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5 дахь хэсэгт заасан Засаг даргад нэр дэвшигч нь "төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх" шаардлагыг хангасан тул Ерөнхий сайд "Аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай" Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 08 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд түүнийг Хөвсгөл аймгийн Засаг даргаар томилсон болно.

Дээр дурдсан нөхцөл байдал, холбогдох бичиг баримтыг үндэслэн гаргасан "Засаг даргаар томилох, ажлаас чөлөөлөх тухай" Ерөнхий сайдын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаар захирамж нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчөөгүй болно." гэжээ. Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 37 дугаар захирамжаар Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд Ерөнхий сайдыг төлөөлөн оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, референт Ч.Дондогмаа нарыг томилсон байна.

Дөрөв. Мэдээлэл гаргагч, иргэн Б.Сүхбат 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Үндсэн хуулийн цэцэд хандаж:

"Миний бие Б.Сүхбат нь Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр "Засаг даргаар томилох, ажлаас чөлөөлөх тухай" 12 дугаар захирамж гарган Хөвсгөл аймгийн Засаг даргаар Л.Ганболдыг томилсон нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж мэдээлэл гаргаж, уг мэдээллийн дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 13 дугаар тогтоолоор маргаан үүсгээд явж байгаа билээ.

Б.Сүхбат миний бие Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсэгт заасны дагуу гаргасан мэдээллийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна." гэсэн хүсэлт ирүүлсэн болно.

ҮНДЭСЛЭЛ:

1. Иргэн Б.Сүхбат 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Хөвсгөл аймгийн Засаг даргаар Л.Ганболдыг хуулийн шаардлага хангаагүй байхад томилсон гэсэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлсөн агуулгатай мэдээллийг Үндсэн хуулийн цэцэд хандан гаргасан болно.

Үндсэн хуулийн цэцэд уг мэдээллийн дагуу маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэн шалгаад 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Дунд суудлын хуралдааныг зарлан хуралдуулахад Б.Сүхбат нь уг хуралдаанд заавал биечлэн оролцох хүсэлт гарган хойшлуулсан болно. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг дахин 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр зарлан хуралдуулахад иргэн Б.Сүхбат Үндсэн хуулийн цэцэд гаргасан мэдээллээсээ бүхэлд нь татгалзах хүсэлт гаргаад, татгалзсан шалтгаанаа Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд ирж тайлбарлах байсан боловч уг хуралдаанд хүрэлцэн ирээгүй болно.

Иймд Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Цэц Үндсэн хууль болон Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн заалттай харшлаагүй бусад хуулийн заалтыг удирдлага болгож болно." гэж заасныг үндэслэн 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдөр Монгол Улсын Их Хурлаас баталсан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт "Нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргасан этгээд нь хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэлээсээ бүрэн болон хэсэгчлэн татгалзахыг хориглоно." гэсэн заалтыг Цэцийн дунд суудлын хуралдаан хэрэглэж болно гэж үзэн хуралдааныг үргэлжлүүлэн явуулахаар шийдвэрлэсэн болно.

2. Иргэн Л.Ганболд нь 2009-2013 оны хооронд Аймгийн Засаг даргын орон нутгийн бодлого хариуцсан зөвлөхөөр ажилласан гэх хугацааг төрийн албанд ажилласан хугацаанд оруулаагүй буюу Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5.2 дахь заалтад заасан "төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан" байх гэсэн шаардлагыг хангаагүй болох нь Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 506 дугаар шийдвэрээр тогтоогдсон байна.

3. Монгол Улсын Их Хурлаас 1995 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр баталсан Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлд "Энэ хуулийг Төрийн албаны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө" гэж заасан байх ба дээрх зүйлд заасан 1994 оны Төрийн албаны тухай хууль нь 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн Төрийн албаны тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулиар хүчингүй болсон байна.

Л.Ганболдын 2013-2016 онуудад Хөвсгөл аймгийн Монгол Ардын Намын хорооны даргаар ажиллаж байсан хугацааг 1995 оны Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлийг баримтлан төрийн алба хаасан хугацаанд оруулан тооцох хууль зүйн үндэслэлгүй болно.

4. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5.2 дахь заалтад заасан Засаг даргад нэр дэвшигч нь төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх гэсэн хуулийн шаардлага хангаагүй хүнийг Засаг даргаар томилсон Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаар захирамжийн 1 дэх заалт нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Ардчилсан ёс, шударга ёс ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн." гэж заасныг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

Харин Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаар захирамжийн 1 дэх заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна." гэснийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС

ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн "Засаг даргаар томилох, ажлаас чөлөөлөх тухай" 12 дугаар захирамжийн 1 дэх заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Ардчилсан ёс, шударга ёс ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн." гэж заасныг зөрчсөн байна.

2. Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн "Засаг даргаар томилох, ажлаас чөлөөлөх тухай" 12 дугаар захирамжийн 1 дэх заалтыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн дагуу 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.

3. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Монгол Улсын Их Хуралд уламжилсугай.

ДАРГАЛАГЧ Д.ОДБАЯР

ГИШҮҮД Н.ЖАНЦАН

Т.ЛХАГВАА

Ш.ЦОГТОО

Н.ЧИНБАТ

МОНГОЛ УЛСЫН

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ

 

2018 оны 04 дүгээр сарын  06-ны өдөр                                                                                                                   Дугаар 04                                                                                                                                                   Улаанбаатар хот                                                                                        

   Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны

   12 дугаар захирамж Үндсэн хуулийн холбогдох

       заалтыг зөрчсөн эсэх маргааныг

 хянан шийдвэрлэсэн тухай
 

 

Үндсэн хуулийн цэцийн
хуралдааны танхим 12.00 цаг
 

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Жанцан, Т.Лхагваа /илтгэгч/, Ш.Цогтоо, Н.Чинбат нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг  оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн Б.Сүхбат хүрэлцэн ирээгүй бөгөөд Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч  У.Бямбасүрэн, Ч.Дондогмаа нар оролцов.

            Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Засаг даргаар томилох, ажлаас чөлөөлөх тухай” 12 дугаар захирамж нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна.” гэж заасныг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Нэг. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн оршин суугч, иргэн Б.Сүхбатаас Үндсэн хуулийн цэцэд хандан дараах агуулга бүхий мэдээллийг ирүүлжээ. Үүнд:

“Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр “Засаг даргаар томилох, ажлаас чөлөөлөх тухай” 12 дугаар захирамжаар Лхагвасүрэнгийн Ганболдыг Хөвсгөл аймгийн Засаг даргаар томилжээ. Гэвч Засаг даргаар томилогдсон Л.Ганболдын төрийн албанд ажилласан байдал нь тогтоогдохгүй байгаа бөгөөд “Лидеркашемир” ХХК болон Монгол Ардын Намын хороонд ажиллаж байсан нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйл 26.5.2 дахь заалтад Засаг даргад нэр дэвшигч нь “төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх” гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй байна.

Тодруулбал, Л.Ганболдыг төрийн албанд огт ажиллаагүй байхад, дээрх хуулийг зөрчин Ерөнхий сайд 2016 оны 12 дугаар захирамжийг гаргасан нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна.” гэснийг  зөрчсөн эсэхийг тогтоож өгнө үү” гэжээ.

Хоёр. Уг мэдээллийг урьдчилан шалгах ажиллагааны явцад холбогдох тайлбар, нотлох баримтыг Монгол Улсын Ерөнхий сайд болон Төрийн албаны зөвлөлөөс гаргуулсан болно.

 

Гурав. Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 19 дүгээр захирамжаар томилогдсон Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ариунболдоос Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

            “Монгол Улсын Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Хурлаас нэр дэвшүүлж, аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд ... дөрвөн жилийн хугацаагаар томилно.” гэж заасан. Мөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26  дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт “...аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно.”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн 26.2-т заасан журмаар нэр дэвшүүлсэн бол аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд 4 жилийн хугацаагаар томилох ...” гэж тус тус хуульчилсны дагуу Ерөнхий сайд 2016 оны 12 дугаар захирамжаараа Л.Ганболдыг Хөвсгөл аймгийн Засаг даргаар томилсон.

            Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд нь 2009-2013 онд Хөвсгөл аймгийн Засаг даргын орон нутгийн бодлогын зөвлөхөөр, 2013-2016 онд Хөвсгөл аймгийн Монгол Ардын Намын хорооны даргаар ажиллаж байсан. Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.14 дэх заалтад зааснаар улс төрийн албан тушаалтны бүрэн эрхийнх нь хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх орон тооны зөвлөх, туслах, хэвлэл мэдээллийн ажилтны албан тушаал нь төрийн албаны улс төрийн албан тушаалд хамаардаг тул Л.Ганболдын 2009-2013 онд Хөвсгөл аймгийн Засаг даргын орон нутгийн бодлогын зөвлөхөөр ажилласан хугацаа нь төрийн алба хаасан хугацаанд хамаарч байна.

            Мөн Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Улсын Их Хуралд суудалтай намын байгууллагад орон тооны албан тушаал эрхэлж байсан иргэн төрийн албанд шилжин ажиллавал намын байгууллагад ажилласан дээрх хугацааг төрийн алба хаасан хугацаанд оруулан тооцно” гэж заасан. Засаг дарга Л.Ганболдын 2013-2016 онд Хөвсгөл аймгийн Монгол Ардын Намын хорооны даргаар ажилласан хугацаа нь дээрх хуулийн үндэслэлийн дагуу төрийн албанд ажилласан хугацаанд тооцогдож байна.

            Түүнчлэн Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Л.Ганболдыг Засаг даргад нэр дэвшүүлсэн тогтоолыг Монгол Улсын Ерөнхий сайдад албан ёсоор ирүүлэхдээ Хөвсгөл аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 3/1495 дугаартай албан бичгийг хавсарган ирүүлсэн бөгөөд уг албан бичигт “Л.Ганболдын намын байгууллагад ажилласан жилийг 1995 оны Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу төрийн албанд ажилласнаар тооцож болно” гэж дурдсан байна.

          Л.Ганболдын дээр дурдсан ажилласан байдлаас үзэхэд түүний төрийн албанд ажилласан хугацаа 7 жил байх бөгөөд тэрээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5 дахь хэсэгт заасан Засаг даргад нэр дэвшигч нь “төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх” шаардлагыг хангасан тул Ерөнхий сайд “Аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 08 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд түүнийг Хөвсгөл аймгийн Засаг даргаар томилсон болно.

            Дээр дурдсан нөхцөл байдал, холбогдох бичиг баримтыг үндэслэн гаргасан “Засаг даргаар томилох, ажлаас чөлөөлөх тухай” Ерөнхий сайдын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаар захирамж нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчөөгүй болно.” гэжээ. Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 37 дугаар захирамжаар Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд Ерөнхий сайдыг төлөөлөн оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, референт Ч.Дондогмаа нарыг томилсон байна.                                                               

            Дөрөв. Мэдээлэл гаргагч, иргэн Б.Сүхбат 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Үндсэн хуулийн цэцэд хандаж:

“Миний бие Б.Сүхбат нь Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр “Засаг даргаар томилох, ажлаас чөлөөлөх тухай” 12 дугаар захирамж гарган Хөвсгөл аймгийн Засаг даргаар Л.Ганболдыг томилсон нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж мэдээлэл гаргаж, уг мэдээллийн дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 13 дугаар тогтоолоор маргаан үүсгээд явж байгаа билээ.

            Б.Сүхбат миний бие Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсэгт заасны дагуу гаргасан мэдээллийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна.” гэсэн хүсэлт ирүүлсэн болно.

 

            ҮНДЭСЛЭЛ:   

1. Иргэн Б.Сүхбат 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Хөвсгөл аймгийн Засаг даргаар Л.Ганболдыг хуулийн шаардлага хангаагүй байхад томилсон гэсэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлсөн агуулгатай мэдээллийг Үндсэн хуулийн цэцэд хандан гаргасан болно.

Үндсэн хуулийн цэцэд уг мэдээллийн дагуу маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэн шалгаад 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Дунд суудлын хуралдааныг зарлан хуралдуулахад Б.Сүхбат нь уг хуралдаанд заавал биечлэн оролцох хүсэлт гарган хойшлуулсан болно. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг дахин 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр зарлан хуралдуулахад иргэн Б.Сүхбат Үндсэн хуулийн цэцэд гаргасан мэдээллээсээ бүхэлд нь татгалзах хүсэлт гаргаад, татгалзсан шалтгаанаа Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд ирж тайлбарлах байсан боловч уг хуралдаанд хүрэлцэн ирээгүй болно.  

Иймд Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Цэц Үндсэн хууль болон Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн заалттай харшлаагүй бусад хуулийн заалтыг удирдлага болгож болно.” гэж заасныг үндэслэн 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдөр Монгол Улсын Их Хурлаас баталсан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт “Нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргасан этгээд нь хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэлээсээ бүрэн болон хэсэгчлэн татгалзахыг хориглоно.” гэсэн заалтыг Цэцийн дунд суудлын хуралдаан хэрэглэж болно гэж үзэн хуралдааныг үргэлжлүүлэн явуулахаар шийдвэрлэсэн болно.

2. Иргэн Л.Ганболд нь 2009-2013 оны хооронд Аймгийн Засаг даргын орон нутгийн бодлого хариуцсан зөвлөхөөр ажилласан гэх хугацааг төрийн албанд ажилласан хугацаанд оруулаагүй буюу Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5.2 дахь заалтад заасан “төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан” байх гэсэн шаардлагыг хангаагүй болох нь Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 506 дугаар шийдвэрээр тогтоогдсон байна.

                 3. Монгол Улсын Их Хурлаас 1995 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр баталсан Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлд “Энэ хуулийг Төрийн албаны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж заасан байх ба дээрх зүйлд заасан 1994 оны Төрийн албаны тухай хууль нь 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн Төрийн албаны тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулиар хүчингүй болсон байна.

            Л.Ганболдын 2013-2016 онуудад Хөвсгөл аймгийн Монгол Ардын Намын хорооны даргаар ажиллаж байсан хугацааг 1995 оны Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлийг баримтлан төрийн алба хаасан хугацаанд оруулан тооцох хууль зүйн үндэслэлгүй болно.

                  4. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5.2 дахь заалтад заасан Засаг даргад нэр дэвшигч нь төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх гэсэн хуулийн шаардлага хангаагүй хүнийг Засаг даргаар томилсон Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаар захирамжийн 1 дэх заалт нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасныг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

            Харин Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаар захирамжийн 1 дэх заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна.” гэснийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон

 

 МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС

ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Засаг даргаар томилох, ажлаас чөлөөлөх тухай” 12 дугаар захирамжийн 1 дэх заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасныг зөрчсөн байна.

2. Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Засаг даргаар томилох, ажлаас чөлөөлөх тухай” 12 дугаар захирамжийн 1 дэх заалтыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн дагуу 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.

3. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Монгол Улсын Их Хуралд уламжилсугай.

   

 

                                                                                                                                     ДАРГАЛАГЧ                                  Д.ОДБАЯР
   

                                                                                                                                            ГИШҮҮД                                 Н.ЖАНЦАН                                

                                                                                            
                                                                                                                                                                                           Т.ЛХАГВАА 

                                                                                               
                                                                                                                                                                                           Ш.ЦОГТОО 

                                                                                                                                                                               
                                                                                                                                                                                           Н.ЧИНБАТ