A

A

A

Бүлэг: 1979

/ЦЕГ-ын даргын 2010 оны 173-р тушаалаар хүчингүй болсон/

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ /Бүх төрлийн тусгай хэрэгсэл, мэх хэрэглэх/

1994 он 3 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хот

Дугаар 75

"Монгол улсын Цагдаагийн байгууллагын тухай" хуулийн 45 дугаар зүйл, ЦЕГ-ын даргын зөвлөлийн 1994 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн ТУШААХ нь:

1. Бүх төрлийн тусгай хэрэгсэл, мэх хэрэглэх зааврыг нэгдүгээр хавсралтаар, хамгаалах тусгай хэрэгслийн жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Зааврыг алба хаагч нараар судлуулан, шалгалт авч, тусгай хэрэгсэл хэрэглэх зөвшөөрлийг алба хөөгч бүрт тушаалаар олгож байхыг Цагдаагийн газар, хэлтэс, анги, байгууллагын дарга, захирагч нарт үүрэг болгосугай.

3. Энэ зааврыг 1994 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

4. Энэ тушаал гарсантай холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын 1990 оны А/8 тоот, 1991 оны Б/176 тоот тушаалуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА, ХОШУУЧ ГЕНЕРАЛ Б.ПҮРЭВ

1994 оны 7 дугаар сарын 25-ны өдөр улсын бүртгэлийн 672 дугаарт бүртгэсэн